Цус багатай байна төмрийн бэлдмэл уух шаардлагатай гэдэг үгийг эмэгтэйчүүд ялангуяа эхчүүд жирэмсэн үедээ их сонсож байсан биз.
Яагаад заавал төмрийн бэлдмэл уух ёстой вэ? Төмөр хүний биед ямар хэрэгтэй вэ? Энэ бүхний хариултыг өнөөдрийн нийтлэлээрээ та бүхэнд өгөх болно.
Төмөр хэмээх металл бидний биед тодорхой хэмжээгээр агуулагддаг. Агуулагдаад зогсохгүй маш чухал үүрэг гүйцэтгэдэг. Биед дутагдах юмуу илүүдвэл цус багадалтаас эхлэн олон хямрал үүсдэг билээ.
Төмөр хүний биед 3,5-4.5 г агуулагддаг. Үүнээс цусны 2/3, элэг, дэлүү, булчин тархины 1/3-т нь төмөр байдаг.
ТӨМӨР ИЙМ ҮҮРЭГТЭЙ:
Хүчилтөрөгчийг тээвэрлэх, хадгалах: Цусны улаан эсийн уураг болох гемоглобин нь төмөр байдаг бөгөөд уг төмөр нь хүчилтөрөгчийг өөртөө холбон уушги болон бусад эд эрхтэнд хүчил төрөгчийг хүргэдэг.
Бодисын солилцоо: Олон фермент бодисын солилцоонд төмөр оролцдог.
- Холестерины солилцоо;
- Элгэнд хортой бодисуудыг задлах;
- Цус үүсэх үйл ажиллагаанд;
- Нян вирусын халдварын үед биеийн дархлааны систем хариу үзүүлэхэд ;
- Энергийн соилцоонд оролцоно
- Бамбай булчирхайн гормоны үйл ажиллагаа, бодисын солилцоо хэвийн байхад төмөр хэрэгтэй.
ТӨМӨР ХЭР ИХ ХЭРЭГТЭЙ ВЭ?
- Эрэгтэй хүнд 1 хоногт дунджаар 10 мг, эмэгтэй хүнд 15-20 мг, жирэмсэн болон хөхүүл эмэгтэйд 18 мг төмөр шаардлагатай байдаг. Би хоногт хамгийн дээд талдаа 45 мг төмөр зарцуулдаг.
- Жирэмсэн үед төмөр зарцуулалт ердийнхөөс нэмэгддэг бөгөөд жирэмсний сүүлийн хагс болон төрсний дараах эхний 2-3 сард төмрийг нөхөх эмчилгээ хийлгэх шаардлагатай байдаг.
ЯМАР ХҮНС ТӨМРӨӨР БАЯЛАГ ВЭ?
Махан бүтээгдэхүүнээс төмрийг 40-50 %, загасан төрлийн хоолноос 10 % авах боломжтой. Доорхи бүтээгдэхүүнүүд төмрөөр маш баялаг байдаг. Төмөр махан бүтээгдэхүүнд маш их агуулагддаг тул цагаан хоолтнууд цус багадалтанд өртөх эрсдэл өндөртэй.
- Мах, тахиа, гахайн элэг, үхрийн бөөр, зүрх, элэг өндөгний шар;
- Самар;
- Төмс, өнгөт болон цэцэгт байцаа, яншуй
- Вандуй;
- Хатаасан цагаан мөөг
- Тоор, чангаанз, алим, чавга, үзэм
Төмөр дутагдах шалтгаанууд:
- Хоолрроо хангалттай хэмжээний төмөр авахгүй байх. Өөрөөр хэлбэл төмрийн агууламж багатай хоол хэрэглэх
- Жирэмсэн болон хөхүүл үед төмрийн хэрэгцээ ердийнхөөс ихсэх
- Гэмтэл, цус алдах, шархлаа өвчнүүд, биений юм хэт их ирэх, биеийн хүчний ачаалал зэрэг шалтгааны улмаас төмөр алдагдах
- Ходоод гэдэсний өвчний улмаас төмрийг шимэгдүүлж хүлээн авах нь муудах
- Цагаан хорхойтох
- С витамины солилцоо алдагдах
- Бамбай булчирхайн үйл ажиллагаа хямрах
- Е витамин, кальци, цайр зэрэг элементийн илүүдэл болох
Төмөр дутагдсаны шинж тэмдэгүүд
- Төмөр дутагдсанаас эд эрхтэнд цус хангамжийн хомсдолд орж цус багадалт үүсдэг.
- Толгой эргэх, толгой өвдөх зовиур гарч ирдэг
- Амтлах мэдоэмжинд өөрчлөлт орно хэл хуурайшна. Төмөр дутагдснаас хэлний амт мэдрэх үүрэгтэй эсүүдп хатингаршсанаас шалтгаалаад амтлах мэдрэхүй буурдаг.
- Хоолны дуршил багасна
- Ядрана бие суларна, булчин сулрана
- Анхаарал муудна
- Хүүхдийн биеийн болон оюуны хөгжил зогсоно
- Дархлаа муудсанаас өвчинд өртөмтгийн болно
- Хумсны хэлбэр өөрчлөгдөнө.
- Биеийн халуун хэвийн хэмжээнээс буурна
- Бамбай булчирхайн үйл ажиллагаа хямрана