Монгол Улсын Үндсэн хуулийг сурталчлах өдөрлөгийг зохион байгуулав


МонголУлс1992 оны 01 дүгээр сарын 13-ны өдөрардчилсан, шинэҮндсэн хуулийгбаталж, эх орон, тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлаа бататган бэхжүүлж, эх нутагтаа хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгэм цогцлуулан хөгжүүлэхийг эрхэм зорилгоо болгон даяар олноо тунхагласанюм. Ардчилсан,шинэ Үндсэн хуулийг баталсны33 жилийн ойтохиож буй энэ өдөр(2025.01.13)Улсын Их ХурлынТамгын газраассанаачлан Монгол Улсын Үндсэн хуулийг сурталчлах өдөрлөг зохион байгуулж, Монгол Улсын Үндсэн хуулийгбүрэн эхээр ньиргэдийнтөлөөллөөруншуулж, нийтийн хүртээл болгов. 


“Үндсэн хуулиа дээдлэн залах тухай”Улсын Их Хурлын2024 оны43 дугаар тогтоолоорҮндсэн хуулийн агуулга, улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, хүний эрх, эрх чөлөөний ойлголтыг түгээн дэлгэрүүлж, тайлбарлан таниулах, сурталчлахыг нийтэд уриалсан бөгөөд энэ дагуу Улсын Их Хурлын Тамгын газраас санаачлан, анх удаа Үндсэн хуулийг бүрэн эхээр нь унших арга хэмжээг зохион байгууллаа. Иргэн бүр Үндсэн хуулиа судлан мэдэж, айл өрх бүр Үндсэн хуулиа дээдлэн залахыг уриалгыг дэмжин, оршил, 6 зүйл, 70 заалт бүхийҮндсэн хуулийгөнөөдөр 28 иргэн зүйл, заалтаар ньуншсан байна.




Улсынхаа тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг бататган бэхжүүлж, хүний эрх, эрх чөлөө, шударга ёс, үндэснийхээ эв нэгдлийг эрхэмлэн дээдэлж, төрт ёс, түүх, соёлынхоо уламжлалыг нандигнан өвлөж, хүн төрөлхтний соёл иргэншлийн ололтыг хүндэтгэн үзэж, эх орондоо хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгэм цогцлуулан хөгжүүлэхийг эрхэм зорилго болгосонардчилсан,шинэ Үндсэн хуулийн үзэл санааг түгээн дэлгэрүүлэхзорилгын хүрээнд Үндсэн хуулийн уншлагыг цаашидуламжлал болгонТөрийн ордон дахь төрийн ёслол, хүндэтгэлийн өргөө гэрт жил бүрнээлттэйзохион байгуулнагэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд tseneg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашигийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

*