Шатар нь хоёр хүн хоорондоо тоглодог хөлөгт тоглоом бөгөөд энэхүү тоглоом нь дэлхийн хэмжээний оюун ухааны спорт болтлоо хөгжсөн юм. Шатрын үүсэл гарлыг хувьд Энэтхэг улсын Шатранг гэх тоглоомноос МЭ 6-р зуунд үүссэн гэдэгт эрдэмтэд санал нэгддэг байна.
Шатар бол хоёр хүн тоглодог хөлөгт тоглоом бөгөөд найм наймын харьцаатай нийт 64 нүд бүхий хөлөг дээр тоглодог. Тоглоом эхлэхэд тоглогч тус бүр доорх зургаан зүйлийн төрлөөр тоглодог байна. Үүнд:
1. 1 Ноён
2. 1 Хатан
3. 2 Тэрэг
4. 2 Морь
5. 2 Тэмээ
6. 8 Хүү Тоглоомын зорилго бол эсрэг талын Ноён луу довтолж түүнийг дахин нүүх нүүдэлгүй болгох явдал юм.
АНУ-ын эрдэмтдийн гаргасан баримтаар өдөрт шатрыг 1,500,000,000 хүн тоглодог гэжээ. Үүний 28% нь эхлэн суралцагч буюу сурч байгаа, 71% нь мэргэжлийн, үлдсэн 1% нь оюуны өндөр чадвартай буюу маш ухаантай хүн ордог судалгааг гаргажээ.
Шатар тоглох нь хүүхдэд дараах олон талын ач холбогдолтой. Үүнд:
- Тэвчээр суух;
- Төлөвлөгөө гаргах;
- Тооцоолон бодох;
- Бүртгэх;
- Бие даан судлаж, мэдэх;
- Аливаад дүн шинжилгээ хийх;
- Зөв сонголт хийж сурах;
- Шийдвэр гаргах;
- Шударгаар өрсөлдөх гэх мэт сэтгэлгээний чадваруудыг эзэмшдэг.
Мөн шатрын спортод хүчтэй өрсөлдөгч байхын тулд эсрэг тоглогчоо таньж мэдэх хэрэгтэй ба сэтгэл зүйн хатуужил суудаг учраас ямарваа зүйлд маш их хүлээцтэй, тэвчээртэй ханддаг болдог.
Шатарчин хүнд өрсөлдөгчөө хожихын тулд:
- Нүүдэл эхлэх гараагаа нарийн тооцох;
- Маш сайн гэсэн тоглолтуудыг олж, судлах;
- Ямар нэг нүүдэл хийхдээ дараа дараагийн нүүдлээ тооцоолон бодох;
- Өрсөлдөгчийнхөө сэтгэл зүй болоод бие бялдрын давуу болон сул талуудыг олж мэдэн, хэрхэн тоглохоо бодож өөрийгөө урьдчилан бэлдэх;
- Ингэхийн тулд ядаж нэг гадаад хэл эзэмших зэрэг чадварууд маш чухал.
Х.ЦЭЛМЭГ