Евро-2020 тэмцээний финалын тоглолт өнгөрсөн шөнө Лондон хотын Уэмбли цэнгэлэхэд явагдаж, аваргаа тодрууллаа.
Талбай дээрээ, хөгжөөн дэмжигчдийнхээ дунд тоглосон Английн шигшээ баг тоглолт дөнгөж эхлээд хоёр дахь минутад гоол оруулсан ч италичууд тооны харьцааг 67 дахь минутад Леонардо Бонуччи гоол оруулж, тэнцүүлэв.
Үндсэн цаг, нэмэлт цагт нэмж гоол оролгүй өндөрлөж, торгуулийн цохилтоор 16 дахь удаагийн Европын аварга шалгаруулах тэмцээний аваргыг тодруулах болсон. Хамгийн харамсалтай нь, Английн шигшээн ахлах дасгалжуулагч Гарет Саутгетын сэлгээгээр талбайд оруулсан гурван тоглогч болох Маркус Рашфорд, Жэйдон Санчо, Букайо Сака нар торгуулийн цохилтоо алдаж, Италийн шигшээ баг Европын аваргаар тодорлоо.