Цаг агаарын 10 хоногийн урьдчилсан төлөв


2024 оны 12 дугаар сарын 20-ноос 12 дугаар сарын 29-нийг хүртэлх

10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв:

23-нд нутгийн баруун хагаст, 24-нд нутгийн хойд хэсгээр цас орж, цасан шуурга шуурч, зам даваа, гүвээнд хальтиргаа гулгаа үүсэж, үзэгдэх орчин хязгаарлагдмал болохыг анхааруулж байна.


Хур тунадас:20-нд нутгийн зүүн өмнөд хэсгээр ялимгүй цас,22-нд Алтайн уулархаг нутгаар,23-нд баруун аймгуудын ихэнх нутгаар, 24-нд нутгийн хойд хэсгээр, 25-нд баруун аймгуудын нутгийн баруун өмнөд хэсэг, төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 26-нд говийн аймгуудын нутгийн өмнөд хэсэг, төвийн аймгуудын нутгийн зүүн хойд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна.

Салхи:Ихэнх хугацаандихэнх нутгаарсекундэд 4-9 метр, 23-нд баруун аймгуудын нутгаар, 24-нд ихэнх нутгаар, 25,26-нд тал, хээрийн нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -37...-42градус, өдөртөө -27...-32градус, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр шөнөдөө -30....-35градус, өдөртөө -19....-24градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө -12...-17градус, өдөртөө -6...-11градус, бусад нутгаар шөнөдөө -23...-28градус, өдөртөө -13...-18градус хүйтэн байна.

Улаанбаатар хот орчмын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв

Хур тунадас: 24-нд цас орж, зөөлөн цасан шуурга шуурна.Бусад хугацаанд цас орохгүй. 

Салхи: Ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, 24-нд баруун өмнөөс хойш эргэж секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур:Яармаг-Сонгины орчмоор шөнөдөө -27...-32 градус, бусад хэсгээр шөнөдөө -24...-29 градус, өдөртөө -13...-18 градус хүйтэн байхыг Цаг уур, орчны шинжилгээний газраас мэдээллээ.

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд tseneg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашигийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

*