Өчигдөр буюу дөрөвдүгээр сарын 18-ны өдөр НӨАТ-ын урамшууллын ээлжит сугалааны тохирол болж, цахим татварын системд бүртгүүлсэн 30,345,597 баримт хамрагдсан юм.
Харин тохирлоор дараах байдлаар азтангууд тодорчээ. Үүнд:
- 3 сая төгрөгийн 1
- 1,5 сая төгрөгийн 34
- 500 мянган төгрөгийн 287
- 100 мянган төгрөгийн 2821
- 30 мянган төгрөгийн 27421 баримт тохиролд таарч азтан боллоо. 20 сая төгрөгийн супер азтан тодроогүй ба сугалааны дугаар 76762381 байсан юм.
Эх сурвалж: Татварын ерөнхий газар