Ирэх саруудын цаг агаарын ерөнхий төлөв

Цаг уурын байгууллагаас ирэх саруудын цаг агаарын ерөнхий төлөвийг гаргасан байнаИрэх тавдугаар сард нутгийн баруун хагаст, зургаадугаар сард баруун аймгуудын ихэнх нутгаар олон жилийн дунджаас дулаан, долдугаар сард нутгийн хойд хэсгээр олон жилийн дунджаас хүйтэн, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй байна.

Харин тавдугаар сард баруун аймгуудын нутгаар дунджаас бага, нутгийн зүүн хойд хэсгээр дунджаас ахиу,  зургаадугаар сард төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгаар, долоодугаар сард төв болон зүүн аймгуудын нутгаар олон жилийн дунджаас ахиу, бусад хугацаанд болон бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй байна.

Тав  болон зургаадугаар саруудад баруун аймгуудын нутгаар олон жилийн дунджаас дулаан байх төлөв ажиглагдаж байгаа боловч  долдугаар сард төв болон зүүн аймгуудын нутгаар дунджаас хүйтэн байх төлөвтэй байна. Хур тунадасны хувьд хаврын сүүл сар болон зуны саруудад төв болон зүүн аймгуудын нутгаар олон жилийн дунджаас ахиу хур тунадас орох төлөвтэй байна.

Тавдугаар сард: Агаарын дундаж температур нутгийн баруун хагаст (Тухайлбал: Баян–Өлгий, Увс, Ховд, Завхан, Говь–Алтай, Баянхонгорын нутаг, Хөвсгөлийн ихэнх, Архангай, Өвөрхангай, Өмнөговийн баруун хэсгээр) олон жилийн дунджаас дулаан, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй байна  Нийлбэр хур тунадас Баян–Өлгий, Увс, Ховд, Говь–Алтайн нутаг, Завхан, Өмнөговийн баруун, Баянхонгорын өмнөд хэсгээр олон жилийн дунджаас бага, Хөвсгөлийн зүүн, Булган, Сэлэнгийн нутаг, Төв, Хэнтий, Дорнодын хойд хэсгээр олон жилийн дунджаас ахиу, бусад нутгаар дунджийн орчим орох төлөвтэй байна

Зургаадугаар сард. Агаарын дундаж температур Баян–Өлгий, Ховдын нутаг, Увс, Говь–Алтайн ихэнх, Завханы баруун, Баянхонгор өмнөд хэсгээр олон жилийн дунджаас дулаан, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй байна. Сарын нийлбэр хур тунадас Төвийн ихэнх, Сэлэнгийн зүүн, Дундговь, Дорноговийн хойд хэсэг болон Хэнтий, Дорнод, Сүхбаатарын нутгаар олон жилийн дунджаас ахиу, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй байна

Долдугаар сард. Агаарын дундаж температур Завханы зүүн, Баянхонгор, Өвөрхангайн хойд, Хөвсгөл, Архангай, Булган, Сэлэнгэ, Төв, Хэнтий, Дорнодын нутаг, Сүхбаатарын ихэнх хэсгээр олон жилийн дунджаас хүйтэн, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй байна. Нийлбэр хур тунадас Завханы зүүн, Өвөрхангай, Сүхбаатарын хойд, Хөвсгөл, Архангай, Булган, Сэлэнгэ, Төв, Хэнтий, Дорнодын нутагаар ОЖД–аас ахиу, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй байна.

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд tseneg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашигийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

*