ЭМЯ: 41 тохиолдол шинээр илэрлээ

ЭМЯ-наас коронавирусийн халдварын нөхцөл байдлын талаарх ээлжит мэдээллийг хийлээ. ХӨСҮТ-ийн өглөө. ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа "Өнгөрсөн нэг хоногт хийсэн коронавирусийн халдвар илрүүлэх шинжилгээгээр 35 хүнд халдвар илэрсэн. Эдгээрээс 33 нь дотоодын халдвар бол хоёр тохиолдол нь Истанбул-Улаанбаатарын онгоцоор ирсэн зорчигчдын дундаас илэрлээ. 33 тохиолдлоос 7  нь "Нэг хаалга-Нэг шинжилгээ" ажлын явцад батлагдсан тохиолдлуудын хавьтал бол 25 хүн нь өмнөх голомтын хавьтлууд байв. Харин нэг хүний халдвар авсан голомтыг тогтоохоор ажиллаж байна" гэв. 

Халдварын нийт тохиолдол 2,866 бүртгэгдсэнээс 2,183 буюу 76 хувь нь эдгэрсэн байна. Сүүлийн 24 цагт 33 хүн эдгэрч, эмнэлгээс гарчээ.

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд tseneg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашигийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

*