Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх кино урлаг үүсэж хөгжсөний 90 жилийн ойг тохиолдуулан зарлиг гаргаж, уран бүтээлч, ажилтнуудыг төрийн дээд цол, одон, медалиар шагналаа.
Дэлгэцийн урлагийн салбарт хүчин зүтгэж, кино бүтээлүүдэд дүрээ мөнхлөн, орчуулгын кинонд дуу оруулж өөрийн дүр, дуу хоолойгоор ард түмэндээ уран бүтээлээ толилуулж, соён гэгээрүүлэх үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулсан эрхмүүд энэ өдөр хөдөлмөрөө үнэлүүллээ.
Соёлын гавьяат зүтгэлтэн цолоор:
- “Монгол кино үйлдвэр”-ийн зургийн дарга асан, Монголын үндэсний кино урлагийн академийн тэргүүлэгч гишүүнГалсанбалдангийн Аахүү,
- “Монгол кино үйлдвэр”-ийн химийн инженерЖалцангийн Бадам,
- “Монгол кино үйлдвэр”-ийн ерөнхий инженер, дэд профессорПүрэвийн Төмөртогтох,
- “Монгол кино үйлдвэр”-ийн эвлүүлгийн найруулагчДамбасүрэнгийн Батгэрэл,
Урлагийн гавьяат зүтгэлтэн цолоор:
- “Монгол кино үйлдвэр”-ийн операторДэчинравдангийн Балчинпүрэв,
- “Монгол кино үйлдвэр”-ийн дууны найруулагчБэгзжавын Баянбат,
- “Монгол кино үйлдвэр”-ийн найруулагчДуламсүрэнгийн Цэнддорж,
- “Монгол кино үйлдвэр”-ийн ерөнхий зураачБатын Болд,
- “Монгол кино үйлдвэр”-ийн ерөнхий зураглаач, “Зохиомж” дээд сургуулийн багшБямбаагийн Лхагвадорж,
- “Монгол кино үйлдвэр”-ийн зураачНаваандамбын Батжаргал,
Гавьяат жүжигчин цолоор:
- “Голден пикчерс” продакшны продюсер, жүжигчин, дуу оруулагчӨлзийн Наранбаатар,
- “Монгол кино үйлдвэр”-ийн жүжигчин, дуу оруулагчОчирбатын Оюун,
- Чөлөөт уран бүтээлч, жүжигчинСүхээгийн Ариунбямба,
Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор:
- “Монгол кино үйлдвэр”-ийн албаны даргаТүмэндэмбэрэлийн Сарантуяа,
- “Монгол кино үйлдвэр”-ийн оёдолчинЮнрэнгийн Цэцэгбадам,
Алтан гадас одонгоор:
- “Монгол кино нэгтгэл” ТӨҮГ-ын архив, бичиг хэргийн эрхлэгчЖигмэдийн Туул,
- “Мэгүүн медиа” ХХК-ийн гүйцэтгэх захирал, продюсерСүхбаатарын Ангараг,
- “Вайт арч” студийн жүжигчин, дуу оруулагчДашнанзадын Сарантуяа,
- “Монгол кино нэгтгэл” ТӨҮГ-ын аж ахуйн эрхлэгчШаалуугийн Байгалмаа,
- “Монгол кино нэгтгэл” ТӨҮГ-ын зураглаачДаваажавын Батболд,
Хөдөлмөрийн хүндэт медалиар:
- Чөлөөт уран бүтээлч, жүжигчинЛхагвабаярын Жижжалам,
- “Монгол кино нэгтгэл” ТӨҮГ-ын зураачСүхбаатарын Чинсанаанарыг шагналаа.
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрийн дээд цол, одон, медаль хүртсэн эрхмүүдэд болон гэр бүл, хамт олонд нь баяр хүргэж, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөлөө.




















