Лос Анжелесийн түймэрт өртөгсдөд "Монгол хаан" жүжгийн хамт олон тусламж хүргүүллээ


АНУ-ын Калифорни мужийн Лос Анжелес хотын орчимд гараад буй гал түймрийн улмаас олон айлын орон сууц өртөж, 150 мянга орчим хүнийг аюултай бүсээс нүүлгэн шилжүүлээд буй.

Тэгвэл дэгдсэн түймрийн аюулд өртсөн ард иргэдэд тусалж буй байгууллагуудад "Монгол Хаан" жүжгийн хамт олон гар сунган нэг азарга адуу болон нэг өдрийн цалингаасаа хандив өргөжээ. 

Уг үйл явдалд АНУ-аасМонгол Улсад суух Элчин сайд Ричард Л.Буанган, "Алдарт "Монгол Хаан" жүжгийн хамт олон сайн үйлсийн гараа сунган хандив өргөсөнд бид гүнээ талархаж байна. Монгол, Америкийн ард түмний нөхөрлөлд хязгаар үгүй юм" гэжээ.

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд tseneg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашигийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

*