Малчдад туслах аянд нэгдсэн аж ахуйн нэгж, байгууллагуудад гялайлаа

ОБЕГ-ын дэргэдэх Жаргалант сэргээн засах төв 113 дугаар ангийн хамт олноос нэмнээ 100, хурганы уут 40, хурганы элгэвч 35, бээлий 50, халад 70, лаа 75, чүдэнз 72-ыг Төв аймгийн Онцгой комисст хүлээлгэн өгч хандивт нэгдлээ.


"ЖММ"ХХК-ийн хамт олноос  200 ширхэг бээлий хандивлав.

"Өлзийт хөсөг" компани 110 тонн "Сайн" цагаан будааг малчдад туслах аяны хүрээнд хандивлалаа. 


Та бүхний ажил, үйлсэд амжилт хүсье.

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд tseneg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашигийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

*