Бага насны хүүхдийн эсрэг хүчирхийллийн гэмт хэрэгт оногдуулах ялын бодлогыг чангаруулах багц хуулийн төслийг яаралтай УИХ-д өргөн барина

Бага насны хүүхдийн эсрэг хүчирхийллийн гэмт хэрэгт оногдуулах ялын бодлогыг чангаруулах багц хуулийн төслийг яаралтай УИХ-д өргөн барина. Энэ хүрээнд боловсруулсан хуулийн төслийг ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр өнөөдөр урьдчилсан байдлаар УИХ дахь намын бүлгүүдэд танилцууллаа.

 

 

1.Ялын бодлого чангалахтай холбоотой Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл,

2.Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл,

3.Шүүх байгуулах тухай хуулийн төслийн хүрээнд Гэр бүлийн шүүх байгуулах тухай хуулийн төсөл,

4.Шүүх байгуулах тухай хуулийн төсөлтэй холбоотойгоор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэхээр төлөвлөн ажиллаж байна.

Мөн “Эрүүгийн хуульд 1986 оноос хойш өөрчлөгдөөгүй байсан нэг ойлголт бол бага насны хүүхдийн нас 14 гэж тогтоосон байгаа. Иймд бага насны хүүхэд гэдэг ойлголт буюу 14 насыг 16 болж нэмэгдүүлэхээр хуулийн төсөлд тусгалаа.

Ингэснээр Эрүүгийн хуульд байгаа 10 гаруй гэмт хэргийн буюу 14-16 насны хүүхдийн эсрэг үйлдэгдэж байгаа бүх гэмт хэргийн ялын бодлого чангарч байгаа. Тухайлбал, 14-16 насны хүүхдийг хүчиндэх гэмт хэрэгт одоогийн Эрүүгийн хуулиар 5-12 жилийн ял оноож байгааг, 12-25 жил дээш жил эсхүл бүх насаар хорих ял оноодог болох гэх мэтээр чангарна гэсэн үг.

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох үйлдлийг зөрчил гэж үзэхийг болиулж, гэмт хэрэгт тооцно. Өөрөөр хэлбэл, энэ зөрчил биш гэмт хэрэг болно гэсэн үг. Ямар хэмжээгээр согтууруулах ундаа хэрэглэснээс үл хамаарч, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон л бол гэмт хэрэгтэн болно.

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд tseneg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашигийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

*