
Угаарын хий буюу нүүрсхүчлийн дутуу исэл нь нүүрс, мод зэрэг бидний өдөр тутамдаа хэрэглэдэг органик нэгдлүүдийн дутуу шаталт, автомашины болон тамхины утаанаас үүсдэг. Үнэргүй, өнгөгүй шинж чанартай учраас угаартах эрсдэлийг нэмэгдүүлдэг. Тодруулбал, зуухны битүүмж алдагдах, ядангийн сойлтыг хаах, яндан, пийшинг хөөлөхгүй байх зэрэг голлох шалтгаанаас угаарын хий үүсэж, аюултай нөхцөлд хүргэдэг байна.
Угаарын хий хэрхэн үүсдэг вэ
Тиймээс угаарын хийн эрсдэлээс сэргийлж, дараах арга хэмжээг тогтмол мөрдөж дадаарай.
Эдгээр алхмыг сайтар мөрдвөл угаарын хийн улмаас үүсэх эрсдэлийг бууруулж, хүүхэд болон гэр бүлийн амь нас, эрүүл мэндийг бүрэн хамгаалах боломжтой.
НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
- Түлш дутуу шатах үед
- Пийшин зуухны хаалтыг бүрэн хаахад
- Яндангаа авч, өрхөө бүтээхэд
- Пийшин зуухны бүрэн бүтэн байдал алдагдах үед
- Яндан хэт намд байрлаж таталт муудахад үүсдэг.
- Түлш бүрэн шатаж дуусаагүй байхад яндангаа авч, өрхөө бүтээхгүй байх
- Яндан зуухны битүүмжлэлийг тогтмол ашиглах
- Угаарын хий мэдрэгчийг зааврын дагуу зөв ашиглах
- Галын аюулгүй байдал хангасан цахилгаан хэрэгсэл ашиглах
- Гэр, байшингаа сайтар дулаалах
- Агаар сэлгэлтийг тогтмол хийж хэвшээрэй.