"Хүчит Шонхор" компани нь давамгай байдлаа хууль бусаар ашиглаж, иргэдийг хохироож байгаа нь тогтоогдсон тул Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газраас хуулийн дагуу арга хэмжээ авч эхэлсэн.
Тодруулбал, өнгөрөгч долоо хоногт “Хүчит шонхор” бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацаанд тодорхой шалтгаангүйгээр махыг худалдаалахгүй, төөрөгдүүлэх, үгсэн хуйвалдаж үнэ тохирч худалдаалан НОЁЛОХ үйл ажиллагаа явуулж, махны үнийг зохиомлоор хөөрөгдүүлж, дамлан худалдаалж буй нь нотлох баримтаар тогтоогдсон тул жилийн борлуулалтын орлогын дөрвөн хувиар буюу 29140676 (хорин есөн сая нэг зуун дөчин мянга зургаан зуун далан зургаан) төгрөгөөр торгосон байдаг.
Эл үйл явдалд "Хүчит шонхор" захын эзэн, эрүүл мэндийн сайд асан Т.Мөнхсайхан ихээхэн эгдүүцэж, махны үнэ нэмэгдэхгүй байх боломжгүй, ШӨХТГ МАН-ын бодлогын эсрэг үйл ажиллагаа явуулж байна гэх утгатай төлбөртэй мэдээллийг цацаж эхлэв.
Тэгвэл хэдхэн хүн хотынхны "халаасыг сэгсэрч" хөлждөг газар болсон нь тогтоогдоод буй "Хүчит шонхор" ямар ч зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж буй баримт дэлгэгдлээ.
Хуулийг уландаа гишгэж дураараа аашилж буй Т.Мөнхсайхан Эрүүл мэндийн сайдаасаа буусан ч МАН-ын даргын зөвлөх болж томорсон. Ингэж төртэй холилдон барин хууль зөрчиж, иргэдийг шулж хөлжиж буй нөхдөд хариуцлага тооцохыг Засгийн гзараас шаардацгаая.