Завьт болон хөдөлгөөнт эргүүлээр алба хаагчид үүрэг гүйцэтгэж байна

Нийслэлийн нутаг дэвсгэрт иргэдийг гол, усны ослоос урьдчилан сэргийлэх зорилгоор Туул, Тэрэлж, Хэрлэн голын дагуу завьт болон голын эрэг дагуу хөдөлгөөнт эргүүлээр алба хаагчид зургадугаар сарын 15-наас хойш үүрэг гүйцэтгэж байна.

Өнөөдрийг хүртэл нийслэлийн Онцгой байдлын газар болон Цагдаагийн Удирдах газар, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас давхардсан тоогоор нийт 2000 гаруй алба хаагч ажиллаж, гол, усны ослоос урьдчилан сэргийлэх сэрэмжлүүлэг зөвлөмж мэдээллийг 90,000 орчим иргэнд хүргэн ажиллалаа.

Завьт эргүүлийн бүрэлдэхүүн Баянзүрх дүүргийн Хар усан тохойгоос Маршалын гүүр, Маршалын гүүрнээс Яармагийн гүүр, Яармагийн гүүрнээс Сонсголонгийн гүүр, Нисэхийн эцсийн хадан хясаа, Хэрлэн голын дагуу Дивизийн гармаас Хадан хошуу, Тэрэлжийн гармаас Майхан Уул гэсэн маршрутаар иргэдийн аюулгүй байдлыг ханган өдөр бүр үүрэг гүйцэтгэн ажиллаж байна гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд tseneg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашигийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

*