Лийр жимсэнд усан найрлага их бөгөөд витамин A, B, C, D, E болон бичил элемент агуулж байдаг. Тиймээс лийр жимс нь эд эсийг эрүүлжүүлж, эд эрхтний хорыг гадагшлуулж, цусны судсыг зөөлрүүлдэг юм. Мөн кальцийг ясанд дамжуулах чадалтай байдаг ач тустай аж. Сонирхуулахад лийр нь витамин болон усаар баялаг, хүйтэн чанартай тул хэвлий ходоод сулбагар болон жирэмсэн эхчүүд идэж болохгүй гэнэ.
Бамбай булчирхайн хавдар ихтэй хүмүүст бол лийрт агуулагдаж байгаа йод нь эмчилгээний зохих үр ашиг олгодог юм. Лийр идэх нь бас гэдэсний үрэвсэл, хоол голох, шингээлтийн зам муудах, шээсний сүв улайх, хатуурах, тулайрах, амин дэм А дутагдсанаас болсон өвчин эмгэгт зохих эмчилгээний үр ашиг үзүүлдэг байна.
Лийрийн модны навчийг хатаагаад цайтай уувал шээсний сүвийн үрэвсэл, давсагийн үрэвсэл, шээсний сүвийн хатуурлыг эмчилж болдог. Хижээл насны хүмүүс лийрийг нэн илүү идэх хэрэгтэй. Тэрээр хүмүүсийн бие цогцын олон эрхтэнийг цэвэршүүлж, кальцын чанарыг хэвээр байлгахад тус болдог төдийгй цусны судсыг зөөлрүүлж, цусны нэн олон кальцыг ясанд хүргэхэд тус дөхөм үзүүлдэг байна. 100 гм лийрэнд 3 гм ширхэглэг эд агуулагдаж байдаг, энэ бол уусдаггүй ширхэглэг эд юм, өтгөн хатах болон шингээлтэд холбогдсон өвчин эмгэгээс сэргийлэхэд тустай, бас бөөр, гэдсийг цэвэршүүлж байдаг, өтгөн нь байнга хатуурдаг хүмүүс лийрийг нэн илүү идэж байх хэрэгтэй.
Шинжилгээний дүнгээс үзвэл, тамхи татдаг юм уу шарсан мах их иддэг хүмүүсийн бие цогцод хурсан өмөн үүд нэрвэгдүүлж мэдэх бодис нь илүү байдаг бөгөөд лийр идвэл тодорхой хэмжээгээр буурдаг байна. Эрдэм шинжилгээний ажилтад, тамхи татдаг хүмүүст туршилт хийж, тэдэнд дөрвөн хоног дараалан өдөр бүр 750 гм лийр идүүлж, лийр идэхээс өмнөх байдал болон лийр идүүлсэнээс хойших байдлыг тодруулахын тулд шээсний шинжилгээ хийсэнд шал өөр дүн гарсан байна.
Үүнээс гадна халуулсан лийрийн шүүсэнд өмөн үүг эсэргүүцэх чадалтай үлэмж хэмжээний фенол илэрсэн байна. Өмөн үүд нэрвэгдүүлэх тариа хийсэн цагаан хулгананд халуулсан лийрийн шүүсийг уулгасанд, цагаан хулганын шээснээс өмөн үүгийн хорыг тайлах эд гарсан байна, халуулсан лийрийн шүүс нь өмөн үүгээс сэргийлж болохыг мэдэж болох юм.Хүмүүс шарж хайрсан бэлэн хүнсний зүйл болон түргэн үйлчилгээтэй хүнсний зүйл идэх дуртай болж байгаа энэ үед, хоол идсэнийхээ дараа ганц лийр идэх нь эрүүл саруул аж амьдралын арга хэлбэртэй байхад нэвтрүүлэн дэлгэрүүлж болох зүйл байгаа юм.
Харин амтат сайхан лийрийг идэхдээ хам хум үмхэлэх биш, хамгийн сайн нь сайтар зажлаж алгуур тайван идвэл ходоод гэдсэндээ гүйцэд шингээхэд ашигтай юм.