Энэ оны 01 сарын 01-ний өдөр буюу өнөөдрөөс хэрэгжиж эхлэх хуулиудыг та бүхэнд танилцуулж байна. Үүнд:
1. Багш нарын цалинг нэмэгдүүлнэ. /2026 оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн багш нарын үндсэн цалинг 50 хувиар нэмэгдүүлэх бол 2026 оны арваннэгдүгээр сарын 1-нээс 26 хувиар нэмэгдүүлж, 2.8 сая төгрөгт хүргэхээр болсон/
2. Эмч нарын цалинг 30 хувиар нэмэгдүүлнэ. /Эмч, ажилтны үндсэн цалинг нэгдүгээр сарын 1-ний өдрөөс 30 хувиар, 8-р сарын 1-нээс 12 дугаар сарын 1-н хүртэл 9 хувиар нэмэгдүүлэхээр төсөвт эх үүсвэрийг нь суулгасан. Засгийн газрын зүгээс энэ ондоо багтааж 75 хувь нэмэгдүүлэхээр болсон/
3. Ахмад настны тэтгэвэр 80 мянган төгрөгөөр нэмэгдэнэ. /2026 оны нэгдүгээр сарын 01-нээс Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хууль, Нийгмийн даатгалын сангийн 2026 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2026 оны төсвийн тухай хуулиуд хүчин төгөлдөр хэрэгжиж эхэлнэ/
4.Үндэсний баялагийн сангийн тухай хууль хэрэгжинэ. /Иргэд хуримтлалын сангаас ашиг хүртэнэ/
5. 36 сарын тэтгэмжийг нөхөж олгоно. /Төрийн албанд насаараа зүтгэсэн иргэд 36 сарынхаа тэтгэмжээ авч амжилгүй нас барсан тохиолдолд тухайн албан хаагчийн тэтгэмжийг үр хүүхэд, хань ижилд нь өвлүүлдэг байх зохицуулалтыг засгийн газраас хэрэгжүүнэ/
6. Онцгой байдлын албан хаагчдын нөхцөлийн нэмэгдлийг 10 хувиар нэмэгдүүлнэ. /Засгийн газрын 2025 оны 83 дугаар тогтоолоор Онцгой байдлын байгууллагын алба хаагчдад албан ажлын онцгой нөхцөлийн нэмэгдэл олгох журмыг шинэчлэн тогтоож, эрсдэлтэй нөхцөлд ажилладаг алба хаагчдын нийгмийн баталгааг сайжруулах зорилт тусгагдсан/
7. Хиймэл оюун ухаанд суурилсан хяналтын системээр торгууль ногдуулах арга хэмжээг авна. /Дүрэм зөрчсөн жолооч нарыг AI-аар илрүүлж хариуцлага тооцно/