Бүх нийтийн өндөржүүлсэн бэлэн байдал тогтоосон хугацаа нийслэл хотод маргааш өглөө 06:00 цагт дуусна. Ингэснээр аж ахуйн нэгжүүдийн 95 хувийн үйл ажиллагааг маргаашаас эхлүүлэх бөгөөд автомашины хөдөлгөөн хэвийн горимд шилжих юм.
ЦЕГ-ын Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны дарга, цагдаагийн хурандаа Ж.Амгалан "Дугаарын хязгаарлалтад өөрчлөлт ороогүй, өмнөх шигээ явна" гэлээ.
Тодруулбал,
- Даваа гарагт 1, 6
- Мягмар 2, 7
- Лхагва 3, 8
- Пүрэв 4, 9
- Баасан 5, 0 дугаар хөдөлгөөнд оролцохгүй.