Шилжилт хөдөлгөөний бүртгэлтэй холбоотой мэдээлэл E-Mongolia-д орлоо

Шилжилт хөдөлгөөний бүртгэлтэй холбоотой мэдээлэл E-Mongolia-д орлоо-н зурган илэрц

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгууль энэ 2021 онд тохиохтой холбоотойгоор иргэдийн шилжилт хөдөлгөөнийг сонгуулийн өдрөөс 60 хоногийн өмнө зогсооно. Өөрөөр хэлбэл, ирэх дөрөвдүгээр сард иргэдийн шилжилт хөдөлгөөнийг зогсоох юм. Иймээс иргэд та бүхэн шилжилт хөдөлгөөнөө хийлгэхийг уриалж байна.

НҮБ-ын Шилжилт хөдөлгөөний байгууллагын судалгаагаар шилжилт хөдөлгөөн хийж буй иргэдийн багагүй хувь нь “бүртгэл хийлгэх нь хэтэрхий төвөгтэй” гэж үзсэн эсвэл “хангалттай мэдээлэлгүй” учраас иргэний улсын бүртгэлээ хийлгэхгүй байх тохиолдол их байгаа нь тогтоогджээ.

Иймд иргэдэд шилжилт хөдөлгөөний бүртгэл “тийм ч төвөгтэй биш” гэдгийг харуулж, мэдээлэл өгөх зорилгоор шилжилт хөдөлгөөний бүртгэлийн мэдээлэл цахим үйлчилгээний нэгдсэн портал E-Mongolia-д албан ёсоор орлоо.

Мөн 2021 онд багтаан шилжилт хөдөлгөөний улсын бүртгэлийг цахимжуулж, E-Mongolia системээр дамжуулан хийдэг болох ажлыг хийж байна.

E-Mongolia цахим үйлчилгээний нэгдсэн системд өнөөдрийн байдлаар 640, 000 гаруй иргэн хандаж, үйлчилгээгээ амжилттай авсан байна.

Шилжилт хөдөлгөөнтэй холбоотой мэдээллийг авах бол: https://e-mongolia.mn/life-event/602a54f004f9be6592a66715
 
 
Веб сайт: www.e-Mongolia.mn
Мобайл апп:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд tseneg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашигийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

*