Мал өвөлжилт нийт нутгийн 50%-д дунд, 17%-д бага зэрэг хүндрэлтэй байхаар байна


Хоёрдугаар сарын зудын урьдчилсан төлөвөөс харахад мал өвөлжилт нийт нутгийн 5%-д нэн их, 16%-д их, 50%-д дунд, 17%-д бага зэрэг хүндрэлтэй, 11%-д хүндрэлгүй байхаар байна. 
Тухайлбал мал өвөлжилтийн байдал Сэлэнгэ, Төв, Булган, Баян-Өлгий, Увс, Дархан-Уулын ихэнх, Ховд, Завхан, Өвөрхангай, Баянхонгор, Хэнтий, Дундговийн зарим нутгаар их хүндрэх төлөвтэй байна.


Иймд мал өвөлжилт/хаваржилт хүндэрч буй болон хүндэрч болзошгүй бүс нутгуудад онцгойлон анхаарч цаг уурын байгууллагаас гаргадаг богино, дунд, урт хугацааны цаг агаарын урьдчилсан мэдээг тогтмол авч ашиглах, цагийн байдал хүндэрсэн үед авч хэрэгжүүлэх арга хэмжээний бэлтгэлийг бүрэн хангаж ажиллахыг зөвлөж байна.

Эх сурвалж: ЦУОШГ

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд tseneg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашигийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

*