БҮХ НИЙТИЙН ЦАХИМ ГҮЙЛТ ЗОХИОН БАЙГУУЛНА

Засгийн газрын тохируулагч агентлаг- Биеийн тамир, спортын улсын хорооноос цар тахлын үед олон нийтийг идэвхтэй хөдөлгөөнд уриалах, хөдөлгөөнөөр дархлаагаа дэмжих, иргэдийн гүйлтийн болон технологийн боловсролд зориулж “Цахим гүйлт” зохион байгуулахаар төлөвлөн ажиллаж байна.
Цахим гүйлт нь дэлхий нийтийг хамарсан цар тахлын улмаас илүү өргөн хүрээнд шинэ тутам хөгжиж буй гүйлтийн нэгэн арга хэлбэр юм. Гол онцлог нь нас хүйс, мэргэжил, орон зайнаас үл хамааран олны бөөгнөрөл үүсгэхгүйгээр хүссэн хүн бүр оролцож болдгоороо онцлогтой.
 
Аймаг, дүүргүүдийн биеийн тамир, спортын газар, хороодын оролцоотойгоор улсын хэмжээнд анх удаа зохион байгуулахаар төлөвлөөд буй.
Цахим гүйлтийн гол зохицуулалт технологит суурилна. Олон улсад зөвшөөрөгдсөн гүйлтийн аль нэг аппликэйшн ашиглан, нэгдсэн зохион байгуулалтад орно. Тиймээс энэ төрлийн гүйлт нь иргэдийн техник технологийн боловсролд давхар ач холбогдолтой.
Эх орондоо зохион байгуулахаар төлөвлөж буй цахим гүйлтийг зохион байгуулах ажлын хэсэг өнөөдөр цахимаар хуралдаж, санал солилцлоо.

 

 

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд tseneg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашигийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

*