Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна


10 хоногийн урьдчилсан төлөв

2025 оны 10 дуаар сарын 20-ноос 10 дугаар сарын 29-нийг хүртэлх

10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв:

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна. 

Хур тунадас:24-нд Хөвсгөлийн уулархаг нутгаар, 25-нд Хэнтэйн уулархаг нутгаар, 28-нд Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар, 29-нд Хэнтэйн уулархаг нутаг, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр ялимгүй цас орно. 

Салхи:Ихэнх нутгаар секундэд 5-10 метр. 

Агаарын температур: Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир, Идэр, Тэс голын хөндийнгөөр шөнөдөө -25...-30градус хүйтэн, өдөртөө -7...-12 градус, Алтай, Хэнтийн уулархаг нутаг, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө -18...-23градус хүйтэн, өдөртөө -4...-9 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө -3...-8градус хүйтэн, өдөртөө -1...+4 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө -9...-14 градус, өдөртөө 0...-5 градус хүйтэн байна. 22-ноос баруун аймгуудын нутгаар, цаашдаа ихэнх нутгаар өдөртөө бага зэрэг дулаарна.

Улаанбаатар хот орчмын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв

Хур тунадас: Бүх хугацаанд цас орохгүй.   

Салхи: Ихэнх хугацаанд секундэд 4-9 метр.

Агаарын температур: Хугацааны эхээр хүйтэн шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -18...-23 градус, бусад хэсгээр -11...-16градус,өдөртөө -4...-9градус хүйтэн байна. 23-наас өдөртөө бага зэрэг дулаарч шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -14...-19 градус, бусад хэсгээр -9...-14градус хүйтэн, өдөртөө -1...+4градус дулаан байна.

Эх сурвалж: Цаг уур, орчны шинжилгээний газар

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд tseneg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашигийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

*