Х.Нямбаатар:Төрийн болон орон нутгийн өмчит компанийн тухай хуулиар төрийн хийж болох, болохгүй бизнесийг тодорхой болгоно

Монголын эдийн засгийн чуулган 2022 үндсэн хэлэлцүүлгээс өмнө урьдчилсан зургаан салбар хэлэлцүүлгийг зохион байгуулж буй билээ. Өнөөдөр “Төрийн Бүтээмжийн сэргэлт” сэдвээр урьдчилсан хэлэлцүүлэг өрнөж байна. Хэлэлцүүлгийг Хуульзүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар танилцуулж байна. Түүний илтгэлээс төрийн өмчит компаниудын засаглалын талаар авч хэрэгжүүлэх арга хэмжээний тухай хэсгийг онцоллоо.

Төрийн өмчит компаниудын засаглалыг сайжруулахад том ахиц гаргахгүй бол бид урагшлахгүй гэдгийг ХЗДХ-ийн сайд хэлж байна. Тэрбээр

 

...Авлигын индексийг урагшлуулж, авлигатай зоримог тэмцэхийн тулд дараах гурван шийдлийг хийх ёстой гадны зөвлөхүүд бидэнд удаа дараа зөвлөж байгаа. Үүнд:

 

  1. Улс төрийн намуудын санхүүжилтийг ил тодорхой болгох

  2. Төрийн болон орон нутгийн өмчит компаниудын засаглалыг тодорхой болгох

  3. ХОМ бөглөдөг албан тушаалтнууд болон түүний хамаарал бүхий хүмүүс татварын тайлан гаргадаг болох хэрэгтэй.

 

Төрийн болон орон нутгийн өмчит компанийн тухай хуулиар төрийн хийж болох, болохгүй бизнесийг тодорхой болгоно. Хориглосон чиглэлүүдээр төр дахиж компани байгуулахгүй байх эрхзүйн орчныг бүрдүүлэх ёстой. Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгжийн тухай хуулиар орон нутагт орон нутгийн өмчит компани, улсын үйлдвэрийн газруудыг хязгааргүйгээр үүсгэн байгуулах эрхийг нээгээд өгчихсөн байгаа.

 

Өнөөдөр төр хувийн хэвшлээ дээрэлхэн бүх бизнесийг хийж байгаа. Банкны, барилгын, оёдлын, хоолны бүр бохир соруулдаг бизнес ч хийж байна. Хамгийн аймшигтай нь төрийн бизнес алдагдалтай байх нь чухал биш. Харин гүйцэтгэх удирдлагыг цалинтай байлгах чухал байна.

 

Гэтэл хувийн хэвшил өндөр хүүтэй зээлтэй, зөвшөөрлийн хүнд тогтолцоон дунд бизнесийн тогтвортой бус орчинд ямар ч эрсдэл хүлээдэггүй төрийн компаниудтай эн зэрэгцэн оршин тогтнох гээд хичээж байгаа нь манай улсын гол асуудал болоод байгааг хэллээ.

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд tseneg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашигийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

*