Хичээл, сургалтын үйл ажиллагаа цахим хэлбэрт шилжинэ

Боловсролын сайдын 025 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн “Хичээл, сургалтын үйл ажиллагааг цахим хэлбэрт шилжүүлэх тухай” А/560 дугаар тушаалын дагуу суралцагчдыг томуу, томуу төст халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх тушаалын дагуу томуу, томуу төст өвчний тархалт нэмэгдэж буйтай холбогдуулан Нийслэлийн Баянзүрх, Баянгол, Налайх, Сүхбаатар, Сонгинохайрхан, Хан-Уул, Чингэлтэй дүүргийн өмчийн бүх хэлбэрийн Ерөнхий боловсролын сургуулийн бага, дунд ангийн хичээлийг тодорхой хугацаанд цахим хэлбэрт шилжүүлж байгаа.

  • 1–5 дугаар ангийн хичээл 2025 оны 12 дугаар сарын 1-нээс 5-ныг дуустал,
  • 6–9 дүгээр ангийн хичээл 2025 оны 12 дугаар сарын 8-наас 12-ныг дуустал цахимаар явагдана.

Тус тушаалд дараах чиглэлийг баримтлахыг даалгасан байна. Үүнд: 

1. Суралцагчийг цахим талбарт хичээл судлах болон бусад хэлбэрээр суралцах нөхцөл, боломжоор хангах;
2. Бага ангийн суралцагчийг сургуулиас гаргасан хуваарийн дагуу цахим хичээл, сургалтын үйл ажиллагаанд хамрагдахад харгалзан дэмжих;
3. Цахим технологийг зохистой хэрэглээг хэвшүүлэхэд дэмжлэг үзүүлэх.

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд tseneg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашигийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

*