1. АВОКАГИЙН ДАЛАЙН ЭРЭГ ДЭЭРХ ЗУРГАН ТЕАТР
Хамгийн гайхалтай 10 кино театрын жагсаалтыг “Avoca Beach Picture Theatre” буюу Авокагийн далайн эрэг дээрх зурган театр тэргүүлж байна. Тус кино театр нь Сидней хотоос холгүй Австралийн төв эрэг орчмын Авока хотод орших далайн эрэг дээр байдаг аж. Энд ирсэн хүн далайн эрэг дээр биеэ шарж, сэнгэнэсэн хүйтэн жүүс уунгаа хүссэн киногоо үзэж болох аж. Энэхүү театр нь 1951 онд баригджээ
2. КАСТРО ТЕАТР
Сан Францискогийн домогт Кастро театр нь их хотын өнгө төрх, эртний уран баримлыг хослуулсан гайхалтай газар юм. Тус улсын алдарт архитекторч, уран барималч Тимоти Пфлюгер энэхүү барилгын зураг төслийг гаргахдаа Мексикийн сүм дуганы загварыг Испани болон Азийн хээ угалзтай гайхалтай хослуулж чадсан байна. Кастрогийн кино театр 1921 онд анх нээлтээ хийж байжээ.
3. СИНЕ АКАПУЛКО
Кубын нийслэл Хавана хотод орших Сине Акапулко кино театр нь 1958 онд нээгджээ. Уг театр Куба улсын цөөн тооны кино театрын хамгийн том нь бөгөөд түүхэн дурсгалт газар юм.1958-1959 оны үед Куба улсад улс төрийн хувьсгал гарч, Ерөнхийлөгч агсан Батистаг суудлаас түлхэн унагаж байсан Фидель Кастрогийн эрин эхэлж байсан үе. Барилгачид тус кино театрын загварыг гаргахдаа илүү том, сүр бараатай харагдуулахын тулд үүдний өрөө, танхимыг тэр чигт нь толиор бүтээжээ. Одоо энд ердөө 40 гаруй киног л нийтэд үзүүлдэг аж. Бусад нь Засгийн газрын хяналтанд байдаг байна. Ер нь Куба улсад Засгийн газар нь иргэдээ ямагт барьж, чөлөөь хэвлэл нийтлэлийг эсэргүүцэн боодог цөөн орнуудын нэг. Тус улсад хувийн компьюьертэй цөөн тооны л дээд зиндааныхан байдаг бөгөөд улс төрийн хяналт дор цахим сүлжээнд нэвтэрдэг байна.
4. ФРАНЦЫН КИНО УРЛАГ
Францын Парис хотод байдаг “Cinematique Francaise” буюу орчуулбал Францын кино урлаг хэмээх нэртэй энэхүү театр нь дэлхийн хамгийн гайхалтай театруудын нэг. Тус театр нь 1930 онд үүд хаалгаа нээж байжээ. Энд Францын төдийгүй хамгийн алдартай түүхэн кино, жүжигчдийн бүхэл бүтэн сан, музей байдаг юм.
5. ТАМПА ТЕАТР
Уг кино театр АНУ-ын Флорида мужийн Тампа хотод байдаг бөгөөд дээр үеийн кино театруудын нэг. 1920 онд барокко сүмийн загвараар баригджээ.
6. СИНЕ ТИСИО
Сине Тисио бол хамгийн том задгай театрын нэг юм. Грекийн Афин хотод байдаг бөгөөд зөвхөн зунд л үйл ажиллагаагаа явуулдаг байна. Энд кино гаргахаас гадна янз бүрийн загварын шоу, үзүүлбэр зохион байгуулагддаг аж. 1935 онд нээгдэж байжээ.
7. КОЛОССЕУМ КИНО
Ослогийн “Колоссеум кино” кино театр нь Скандинавын орнууд дотроос хамгийн томд тооцогддог. Нэг танхимдаа л мянган хүний суудалтай, хамгийн сүүлийн үеийн техник, технологийг ашигласан байдаг тул дуу авианы чадамжаараа гайхагддаг газар юм.
8. РАЖ МАНДИР
Раж Мандир нь Энэтхэгийн хамгийн том театрын нэг. Энэ нь бусад ийм төрлийн байгууллагын адил Хинди маягийн хэв загварыг, геометрийн дүрснүүдтэй хослуулан барьснаараа онцлог юм. 1976 онд нээлтээ хийсэн агаад танхим тус бүр нь 1000 хүний суудалтай аж.
9. РЕКС КИНО ТЕАТР
Их Британийн хамгийн үзэсгэлэнтэй кино театр. 1936 онд нээгдсэн бөгөөд энгийн кин театртай харьцуулахад суудлын зохион байгуулалт нь өвөрмөц зоогийн газрын ширээний засалтыг санагдуулах аж.
10. МЮЗИК БОКС
Чикагогийн нэрийн хуудас болсон “Мюзик бокс” кино театр нь АНУ-ын хамгийн тансаг үзвэрийн газрын нэг юм. Энэ нь кино театр гэхээсээ илүү дуурийн театрыг санагдуулах аж. Тус байгууламж 1920 онд үүдээ нээж байжээ. Мэрилин Монро, Чарли Чаплин, Дори Хелбюрн гээд 1940, 1950-аад оны үеийн Холливудын хамгийн алдартай жүжигчид энэ л кино театраар орж, гарч нэрээ дуудуулж явжээ.
Эх сурвалж: Tengis.mn