Холбооны Бүгд Найрамдах Бразил Улсын Засгийн Газраас гадаадын иргэдэд зориулан тус улсын хувийн болон улсын их, дээд сургуулиудад бакалавр, магистр болон докторын түвшний оюутан солилцооны хөтөлбөрийг хэрэгжүүлдэг. Тус хөтөлбөрт одоогийн байдлаар дэлхийн 73 улсын иргэд хамрагдаж байна. Үүнд дараах гурван түвшний хөтөлбөр багтана.
- PEC-PLE – Энэ нь нэг жилийн хэлний бэлтгэлийн хөтөлбөр бөгөөд португал хэлний албан ёсны оноогүй бакалаврын зэрэг горилогчдод хамаарна.
- PEC-G – Энэ нь португал хэлний оноотой бакалаврын зэрэг горилогчдод хамаарна.
- PEC-PG – Энэ нь магистр, докторын зэрэг горилогчдод хамаарна.
Материал хүлээж авах хугацаа 2025 оны 12 дугаар сарын 30-ны өдөр хүртэл үргэлжилнэ.
Энэхүү хөтөлбөрт бүртгүүлэх болон дэлгэрэнгүй мэдээллийгЭНД ДАРЖүзнэ үү.
Аливаа санал хүсэлт өгөх болон тодруулга авах бол Бээжин дэх Бразилын Элчин сайдын яамны Соёлын асуудал эрхэлсэн ахлах, Луис Фелипе Ёонезава Фернандезтай холбогдох боломжтой.
- Цахим шуудан:Luis.yonezawa@itamaraty.gov.br
- Утасны дугаар:010-6532-2881 (ext 985)
Эх сурвалж: Боловсролын яам