УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэлж, УИХ-ын дарга Д.Амарбаясгалан УИХ дахь МАН-ын бүлэг, УИХ дахь Ардчилсан намын бүлэг байгуулагдсан тухай тогтоолуудыг уншиж танилцуулан, чуулганд оролцсон нийт гишүүдийн 100 хувийн саналаар дэмжигдлээ.
Шинээр сонгогдсон УИХ-ын Дэд дарга нарын намтарыг товч танилцуулж байна. Үүнд:
БОЛОВСРОЛ:
1998 онд Монгол Туркийн хамтарсан гүнзгийрүүлсэн сургалттай ерөнхий боловсролын дунд сургууль
2006 онд БНХАУ-ын Хуазонг Шинжлэх ухаан технологийн их сургууль, эдийн засагч
2008 онд АНУ-ын Иелийн Их сургууль, эдийн засагч, олон улсын эдийн засаг, хөгжлийн эдийн засгийн магистр
АЖИЛЛАСАН БАЙДАЛ:
2006-2008 онд “Бүтээлч шийдлүүд” ХХК, хөрөнгө оруулалтын зөвлөх
2008-2010 онд Дэлхийн банкны төсөл, хөтөлбөрийн зөвлөх
2010-2011 онд “Оюу толгой” ХХК, инженерийн албаны төслийн менежер
2011-2012 онд “Оюу толгой” ХХК, Бизнес стратегийн газарт арилжааны үндсэн зөвлөх
2012-2013 онд “Петровис” ХХК, Бизнес хөгжлийн газрын дарга
2013-2016 онд МАН-ын Олон улсын харилцаа, намын зохион байгуулалт, хамтын ажиллагааны асуудал эрхэлсэн нарийн бичгийн дарга, Удирдах зөвлөлийн гишүүн
2016-2020 онд Сангийн дэд сайд
2020-2024 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
2023 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Монгол Улсын сайд, Боомтын сэргэлтийн Үндэсний хорооны дарга
2023 оноос Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд
2024 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүнээр ажиллаж байна.
УИХ дахь Ардчилсан намын бүлгээс УИХ-ын гишүүн Б.Пүрэвдоржийг УИХ-ын дэд даргад нэр дэвшүүлснийг гишүүд 100 хувиар дэмжсэнээр баталлаа.
БОЛОВСРОЛ:
1994 онд МУИС-ийн Олон улсын харилцааны дээд сургууль, англи хэлний багш, орчуулагч
АЖИЛЛАСАН БАЙДАЛ:
1995-2009 онд Гаалийн ерөнхий газрын харьяа Баян-Өлгий, Буянт-Ухаа, Улаанбаатар хот дахь гаалийн газарт байцаагч, албаны дарга
2009-2012 онд Ховд аймгийн Ардчилсан намын дарга
2012-2014 онд Гадаадын иргэн, харьяатын асуудал эрхлэх газрын дарга
2014-2015 онд Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газрын дарга
2016-2020 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
2020-2024 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
2024 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүнээр ажиллаж байна.