АНУ-ын зарим хэсэгт хүйтний эрч чангарч, өвлийн улирал “хатуухан” эхэлжээ. Тодруулбал, өнгөрөгч аравдугаар сарын 30-аас арваннэгдүгээр сарын 1-нийг хүртэл хугацаанд Техас болон Мэйн мужид хүйтний эрч дээд түвшиндээ хүрсэн бол Охайо, Пенсильвани мужийн хойд хэсгийн зарим газарт 30 см хүртэл цас орсон байна.
Мөн Үндэсний цаг уурын газраас мэдээлснээр Миннеаполис хотод 7,36 см-ийн зузаан цас орсон нь 1991 оноос хойш анх удаагаа “Сүнсний баяр”-аар цастай өнгөрүүлсэн бол Чикаго хотод 5.03 см зузаан цас орсон нь түүхэндээ тус баярыг гуравдахь удаагаа цаснаар тэмдэглэсэн хэмээн онцолжээ.
Мичиганы баруун хэсэгт цас их орсоны улмаас олон мянган оршин суугчид тог цахилгаангүй болж, зам тээврийн 191 осол гарч, 9 хүн гэмтэж бэртсэн аж.
Мичиган мужийн Гранд Рапидс хотын бүс нутагт 28 см хүртэл цас орсон бол Мичиган нуурын зүүн эргээс зүүн хойд зүгт 64 км зайд орших Мичиган мужийн Маскегон хотод 30.63 см цас орсон нь түүхэнд байгаагүй өндөр үзүүлэлт хэмээн “ABC”-ийн мэдээний албанаас мэдээлсэн байна.
Эх сурвалж: https://abcnews.go.com/, ОБЕГазар
Орчуулсан: Б.Гэрэлзаяа