Л.Хосбаяр: Боловсролын салбарын хүртээмжийг нэмэгдүүлж, сургалтын чанарыг дээшлүүлнэ

Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч Л.Хосбаяр, Нийслэлийн Боловсролын газрын дарга Б.Амартүвшин нар Хан-Уул дүүргийн боловсролын байгууллагын удирдлагуудтай уулзлаа. Уулзалтаар боловсролын чанарыг дээшлүүлж, тэгш хүртээмжийг нэмэгдүүлэх, боловсролыг байгууллагад ажиллаж байгаа багш, ажилтан албан хаагчдын нийгмийн хангамжийг дээшлүүлж салбар дундын уялдаа холбоог сайжруулах чиглэлээр санал солилцлоо.

Тус дүүргийн хэмжээнд ерөнхий боловсролын 63 сургуульд 61 мянга гаруй хүүхэд суралцдаг бол 141 цэцэрлэгт 29 мянган хүүхэд сургуулийн өмнө боловсрол эзэмшиж байна. Улс, нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар 20 сургууль, 14 цэцэрлэг барьж буй. Нийслэлээс хамран сургах тойргийн сургууль, цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх зорилтын хүрээнд боловсролын салбарт нэлээдгүй хөрөнгө оруулалтыг хийсний үр дүнд дүүргийн ерөнхий боловсролын сургуулиуд хоёр ээлжээр хичээллэж байна.

Цаашид сургалтын чанарыг сайжруулж хүүхдийн нийгэм, сэтгэл зүй, танин мэдэхүйн хөгжлийг дэмжих, боловсрол эзэмшихэд тулгарч буй бэрхшээлийг арилгаж сурах тэгш боломж бүрдүүлэх, хувь хүний онцлогт нийцүүлэн сургалт, үйл ажиллагааг чанар, үр дүнтэй зохион байгуулах чиглэлд анхаарч зарим ажил арга хэмжээг хэрэгжүүлнэ гэдгийг нийслэлийн Засаг даргын орлогч онцолсон юм.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС 

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд tseneg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашигийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

*