Уран бүтээлчид тоглолтуудаа цуцаллаа

“Анна Каренина” тоглолтод оролцсон багийн 54 хүнээс өчигдөр коронавирусийн халдвар илэрсэн. Үүнтэй холбоотойгоор тоглолт зохион байгуулж байгаа аж ахуйн нэгж, уран бүтээлчид нийгмийн хариуцлагынхаа хүрээнд тоглолт, арга хэмжээнүүдээ цуцалж эхэлжээ.

Гуравдугаар сарын 8-нд Бөхийн өргөө, Улаанбаатар палас, Соёлын төв өргөө, Шангрила молл, Их наяд эвент холл, Крокус эвент холл гэсэн зургаан газар урлаг,  соёлын тоглолт болохоор төлөвлөгдсөн байсан. Өчигдөр Бөхийн өргөө, Улаанбаатар паласын зүгээс мэдэгдэл, уриалга гарган, тоглолтоо цуцлахаар шийдвэрлэсэн байна. Мөн Крокус эвент холлд болох дуучин Б.Сарантуяа, Н.Наранбаатар нарын тоглолт цуцлагдаж, урьдчилан захиалга өгсөн хүмүүсийн билетийг буцаажээ. Их наяд эвент холл-д болох "Мотив" хамтлагийн тоглолт ч мөн цуцлагдсан байна.

Иймд иргэд та бүхэн халдвар хамгааллын дэглэмээ сайтар мөрдөж, шаардлагагүй тохиолдолд гэрээсээ гарахгүй, олон нийтийн аливаа арга хэмжээнд оролцохгүй байхыг уриалж байна.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд tseneg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашигийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

*