ТТАХНЭ, БНЭУ-ын Аакаш эмнэлэгтэй хамтран ОУ-ын цахим хурлыг амжилттай зохион байгууллаа

Төрийн Тусгай Албан Хаагчдын Нэгдсэн Эмнэлэг нь Бүгд Найрамдах Энэтхэг Улсын “Аакаш” эмнэлэгтэй хамтран шагайн үений гэмтлийн оношилгоо, эмчилгээний орчин үеийн чиг хандлагыг тодорхойлох, спортын гэмтлийн анагаах ухааныг хөгжүүлэх, олон улсын эмч нартай туршлага солилцох зорилгоор “СПОРТЫН ГЭМТЛИЙН ШАГАЙН ҮЕНИЙ ОНОШИЛГОО, ЭМЧИЛГЭЭНИЙ ОРЧИН ҮЕИЙН ЧИГ ХАНДЛАГА” сэдэвт олон улсын 4 дэх хурлыг 2021 оны 10 дугаар сарын 14-ний өдөр амжилттай зохион байгууллаа.

Коронавируст цар тахлын нөхцөл байдалтай холбогдуулан цахим хэлбэрээр зохион байгуулсан бөгөөд уг хурлын түлхүүр илтгэлийг ТТАХНЭ-ийн Сургалт эрдэм шинжилгээ хамтын ажиллагааны албаны дарга, АУ-ны магистр Б.Цэнд-Аюуш, Гэмтлийн тасгийн их эмч, АУ-ны магистр Э.Загарзүсэм нар “Шагайн үений дээд хэсгийн Синдосмоз холбоосын урагдлыг TIGHT ROPE ашиглан сэргээх мэс заслыг нэврүүлэх нь” сэдвээр, зочин илтгэгчээр Аакаш эмнэлгийн профессор Ашиш Чодри “Шагайн үений гэмтлийн эмчилгээний орчин үеийн чиг хандлага, Робот мэс засал” сэдвээр, ГССҮТ-ийн их эмч, АУ-ны магистр Г.Бадамгарав “Шагайн үений гэмтлийн хүндэрсэн хэлбэрийн мэс засал эмчилгээний үр дүн” сэдвээр, АШУҮИС-ийн багш, АУ-ны магистр Э.Түвшинбаяр “Шагайн үений гэмтлийн эрсдэлт хүчин зүйлс, урьдчилан сэргийлэлт” зэрэг сэдвээр хэлэлцүүлэг явагдлаа.

Энэхүү хуралд ТТАХНЭ, БНЭУ-ын Аакаш эмнэлэг, ГССҮТ, ХСҮТ, МҮОХ, АШУҮИС-ийн Анагаах ухааны сургууль, Сувилахуй сургууль, АШУҮИС-ийн Монгол-Японы эмнэлэг, ХАБЭМТ, БГЭМТ, SOS медикал эмнэлэг, Хан-Уул дүүргийн Усан спортын төв, ХЗДХЯамны ХХЕГ-ын харъяа Хилийн ангиуд зэрэг нийт 25 байгууллагуудын 80 гаруй эмч, эмнэлгийн мэргэжилтэн, судлаач, оюутнууд оролцсон томоохон хэмжээний олон улсын хурал болж өндөрлөлөө.

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд tseneg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашигийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

*