Иргэд, олон нийтэд Донорын тухай хуулийн хэрэгжилтийг таниулан сурталчлах, доноруудад талархал иэлхийлэх, хүндэтгэл үзүүлэх зорилгоор “Амьдрал бэлэглэе” сэдэвт өдөрлөгийг Д.Сүхбаатарын талбайд зохион байгууллаа.

Өдөрлөгийн үеэр БНСУ-аас ирсэн тархины үхэлтэй донорын гэр бүл өөрийн түүхээ ярьж, эрхтэн шилжүүлэн суулгах мэс заслын дараа амьдралын чанар сайжирсан 2 иргэн Герман улсын Дрезден хотноо болсон олон улсын тэмцээнд оролцсон талаарх сэтгэгдлээ олон нийттэй хуваалцлаа.
.jpg)
Энэхүү арга хэмжээ нь эрхтэн шилжүүлэн суулгах мэс засал хийлгэсэн иргэний амь нас аврагдснаар тухай хүний нийгмийн амьдрал хэрхэн хэвийн байдалд орж буй талаар ард иргэдэд үнэн зөв мэдээлэл олгох боломжийг бүрдүүлж өгч байна. Мөн дэлхийн 90 гаруй оронд нэвтрээд буй тархины үхэлтэй донороос эрхтэн шилжүүлэн суулгах мэс заслыг манай улс хэрхэн нэмэгдүүлэх, олон нийтийн оролцоо энэ үйл хэрэгт хамгийн чухал гэдгийг ярилцлаа. Нийт 300 гаруй иргэн уг арга хэмжээнд оролцож мэдээлэл авсан.
.jpg)

