Хонконгийн орон сууцны хороололд гал гарсны улмаас 44 хүн нас бараад байна


2025 оны 11 дүгээр сарын 26-нд Хонконгийн хойд хэсгийн Тай По дүүрэгт байрлах Ван Фук орон сууцны хотхонд их хэмжээний гал түймэр гарсан. Тус хотхоны 8 блок орон сууцанд 2000 орчим айл өрхөд ойролцоогоор 4600 орчим хүн амьдардаг байна. Гал түймрийн улмаас одоогоор 44 хүн нас барж, 270 гаруй хүнтэй холбоо тогтоож чадахгүй, сураггүй байна гэж Хонконгийн Засгийн газар болон онцгой байдлаас мэдээлжээ.

Одоогоор галын шалтгааныг тодруулахаар ажиллаж байгаа бөгөөд урьдчилсан байдлаар засварын ажлын үеэр барилгын цонхыг хааж тавьсан полистрол хавтан болон барилга хооронд тавьсан хулсан шат галыг илүү хурдан тархах нөхцөлийг бүрдүүлсэн байж болзошгүй гэж үзсэн байна. Өнөөдөр /2025.11.27/ өглөөний байдлаар орон сууцны хотхоны зарим блокоос утаа гарсаар байгаа бөгөөд уг гал түймэрт засвар үйлчилгээ хийж байсан гурван хүнийг сэжиглэн баривчилжээ.

Гал сөнөөгчид шөнөжин ажилласан ч хэт халалт, өтгөн утааны улмаас 32 давхар орон сууцны хотхоны дээд давхарт хүрч чадахгүй байна. Албаныхны мэдээлснээр орон сууцны дөрвөн блокийн түймрийг бүрэн унтраасан байна. Олон зуун оршин суугчдыг түр хоргодох байранд нүүлгэн шилжүүлж, нүүлгэн шилжүүлэх шаардлагатай хүмүүст яаралтай тусламжийн байрыг хуваарилж байна. Хонгконгийн гал түймрийн албанаас галыг тавдугаар зэрэглэлийн дохиоллын ангилалд оруулсан бөгөөд энэ нь хамгийн ноцтой нь юм. Хонконгт хамгийн сүүлд 17 жилийн өмнө тавдугаар түвшний галын дохиолол өгч байжээ.

Эх сурвалж: reuters.com

Эх сурвалж: ОБЕГ

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд tseneg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашигийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

*