2026 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн Хиймэл оюун ухаанд суурилсан хяналтын системээр замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн жолооч нарт торгууль ногдуулах арга хэмжээг авна.
Камерын хяналтын ухаалаг системээр:
- тээврийн хэрэгсэл хурд хэтрүүлэх,
- гэрэл дохио зөрчих,
- нэгдүгээр эгнээгээр зорчих,
- эгнээ байр буруу эзлэх,
- автобусны буудал дээр зогсох,
- агшин зуурын хурд хэтрүүлэх,
- дундаж хурд хэтрүүлэх,
- "Зогс" шугам давах,
- түр буюу удаан хугацаагаар зогсох,
- явган хүний зам болон ногоон байгууламж дээр тээврийн хэрэгслийг байршуулах зэрэг 10 зөрчлийг илрүүлж, хариуцлага тооцно.