Энэ сард бүх нийтийн тэмдэглэн өнгөрүүлэх хоёр өдөр тохиож байна.
-Жил бүрийн өвлийн тэргүүн сарын шинийн нэгэнд Их эзэн Чингис хааны мэндэлсэн өдрийг тэмдэглэн өнгөрүүлэхээр хуульчилсан бөгөөд арваннэгдүгээр сарын 21-ний баасан гарагт тохиож байна.
-Мөн уламжлалт ёсоор арваннэгдүгээр сарын 26-нд Бүгд найрамдах Монгол Улс тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсны 101 жилийн ой тохиож байна. Өөрөөр хэлбэл арваннэгдүгээр сарын 26-ны лхагва гарагт бүх нийтээр амрахаар болжээ.