Өнөөдөр өдөр нохой, хонь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн

ХАВРЫН ДУНД ХАРАГЧИН ТУУЛАЙ САР
ЗУРГААН ЦАГААН МЭНГЭТЭЙ ЦАГААН ЛУУ ӨДӨР

  • Аргын тооллын: 2022.3.28, Даваа гараг
  • Наран ургах шингэх: 06.39-19.15
  • Үс засуулбал: Жаргал үргэлжид ирнэ
  • Барилдлага: Рашаан
  • Шүтэн барилдлага: Хүрэлцэхүй
Тухайн өдөр нохой, хонь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Эл өдөр насны хүч дэлгэрнэ. Эм найруулах, угаал үйлдэх, бэр авах, насны авшиг, насны бүтээл хийх зан үйл хийгээд төрөл садан бололцох, худалдаа наймааны үйлнээ сайн болой, хараал дарах, гал мандал хий зэрэгт сайн. Баруун нүд татвал эд олох, баруун чих хангинавал аймшиг болох, зүүн чих жингэнэвэл жуулчин ирэх, хэрээ дуугарвал зочин ирэх, тагнай загатанал амгалан болох, бие татвал эцэг эх цочих, хөл татвал тэмцэл болно.

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд tseneg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашигийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

*