Их, дээд сургууль болон хувийн өндөр төлбөртэй ЕБС-ийн төлбөрийг хөнгөлөхийг БШУ-ны сайдаас хүслээ

УИХ-ын гишүүн С.Бямбацогт оюутан сурагчдын сургалтын төлбөрийг хөнгөлөх асуудлаар Боловсролд шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгаланд албан бичиг явуулжээ. 

Тэрээр албан бичигтээ "2020-2021 оны хичээлийн жилд цар тахлын улмаас бүх шатны сургууль боловсролын байгууллага ихэнх хугацаанд цахимаар хичээллэсэн. Үүнтэй холбоотойгоор их дээд болон хувийн хэвшлийн ерөнхий боловсролын сургуулийн цахилгаан, дулаан, үйл ажиллагааны зардал хэмнэгдэж, төрөөс ч тодорхой хөнгөлөлт дэмжлэг үзүүлж байна.

Нөгөө талаар цар тахлаас үүдэлтэй эдийн засгийн агшилт, ажлын байрны хомсдол үүсч, бараа бүртээгдэхүүний үнийн өсөлт ард иргэдийн амьдрал, өрхийн орлого буурахад сөрөг нөлөө учруулж байна. 

Иймд улсын болон хувийн их, дээд сургуулийн оюутан, хувийн хэвшлийн өндөр төлбөртэй зарим ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын сургалтын төлбөрийг тодорхой хувиар хөнгөлөх асуудлыг судлан шийдвэрлэх шаардалагатай байна" гэжээ. 

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд tseneg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашигийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

*