М.АНХЦЭЦЭГ АЗИЙН АВАРГААС ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ

"Ташкент-2021" хүндийг өргөлтийн Азийн аварга шалгаруулах тэмцээний эмэгтэйчүүдийн 87 кг-ын жингийн тэмцээн  өндөрлөлөө. Энэ жинд манай улсаас ДАШТ-ий хошой хүрэл медальт ОУХМ Мөнхжанцангийн Анхцэцэг хүрэл медаль хүртлээ. Тэрбээр огцом өргөлтөөр 111 кг, түлхэлттэй өргөлтөөр 136 кг өргөж, нийлбэр дүнгээр 273 кг-ын амжилтаар мөн хүрэл медаль хүртсэн байна. Ингэснээр тэрбээр олимпийн эрх авахад ойртоод байна. Энэ жинд БНХАУ-ын тамирчид тэргүүн байр булаацалдаж Ван Жоу Юй 126+160=286 кг-аар тэргүүллээ.

1. Ван Жоу Юй (БНХАУ) 126+160=286 кг

2. Кан Юэ (БНХАУ) 118+155=273 кг

3. Мөнхжанцангийн Анхцэцэг (Монгол) 111+136=247 кг

МҮОХ

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд tseneg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашигийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

*