МАН-ын даргад Н.Учрал сонгогдлоо


Монгол ардын намын 31 дүгээр их хурлаар намын даргад хоёх нэр дэвшигч өрсөлдсөн бөгөөд  УИХ-ын гишүүн, Эдийн засаг, хөгжлийн сайд Н.Учрал нь 94.95 хувийн саналаар олонхийн дэмжлэгийг авч намын дарга болжээ.

Тэрбээр нэр дэвших танилцуулгадаа “Ардын нам авлигыг сөрж эргэж ирнэ. Ардын нам ахмад, дунд, залуу үеийн хэлхээн дээр иргэн ирнэ. Ардын нам эдийн засгийн өсөлтийг ард иргэдэд авчирч, хариуцлагатай улс төрийн хүчин гэдгээ ахин баталж эргэн ирнэ” гэж хэлсэн юм.

Дамшрамд дурдахад МАН-ын нөгөө нэр дэвшигч Л.Лхагважав нь 5.05 хувийн  санал авсан байна. 

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд tseneg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашигийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

*