Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд Г.Тэмүүлэн албан ёсоор ажлаа хүлээн авлаа.
Хууль зүй, дотоод хэргийн сайд асан С.Амарсайхан шинээр томилогдсон сайдад ажлын амжилт хүсэж, салбарын хэмжээнд хийж хэрэгжүүлсэн ажлынхаа бодлогын бичиг баримтыг хүлээлгэн өгч, үйл ажиллагааг нь үрэлжлүүлэн сайжруулж үр дүнтэй ажиллахыг хүслээ. Энэ тухайгаа тэрбээр “УИХ-д өргөн мэдүүлсэн 8, баталсан 3, Засгийн газрын хурлаар УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтсон 6, Засгийн газрын хурлаар хэлэлцүүлэхээр хүргүүлсэн 1, нийт боловсруулж байгаа 18 хуулийн төсөл бий. Өргөн барихаар бэлдсэн хуулийн төслүүдийг ойрын хугацаанд Засгийн газар, УИХ-аар хэлэлцүүлнэ гэдэгт итгэлтэй байна. Мөн Мансууруулах, сэтгэцэд нөлөөлөх бодистой холбоотой гэмт хэрэг, Орон сууцны залилан, Хортой контенттой тэмцэх зэрэг ажлуудыг үргэлжлүүлнэ гэдэгт найдаж байна” хэмээн онцоллоо.