“Apple” сахалтай эмэгтэйчүүдийн дүрстэй эможи гаргажээ

АНУ-ын ухаалаг гар утас бүтээгч “Apple” компани мэдээллийн технологийн “Unicode” стандартын “Emoji 13.1” цувралын шинэ эможинуудыг “iOS 14.5 beta” хувилбарт нэмж оруулжээ.

Шинэчлэгдсэн хувилбарт хосуудыг дүрсэлсэн эможи илүү олон төрлийн арьсны өнгөтэй, бас хүйсийн сонголттой болсон бол сахалтай эмэгтэйчүүдийг дүрсэлсэн эможи нэмэгдсэн нь хүмүүсийн анхаарлыг ихэд татаж байна.

Мөн iOS систем хэрэглэгчид ойрын хугацаанд шинэ тариурын дүрс бүхий эможитой болох нь. Тариурын хувьд цус дусалж буй дүрслэлийг өөрчилж, дотроо тунгалаг өнгийн шингэнтэй байхаар дүрсэлжээ. Түүнчлэн боолттой зүрх, шатаж буй зүрх нэмэгдсэн ба чихэвчний эможиг “AirPods Max”-аар сольж, хаданд авирч буй хүнд дуулга нэмж өмсгөсөн байна.

Эх сурвалж: shuurhai.mn

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд tseneg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашигийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

*