Дархлаажуулалтын нэг дэх тун 70 гаруй хувь, хоёр дахь тунг хийлгэсэн тохиолдолд 95-96 хувь тус вирусээс хамгаална гэсэн мэдээлэл бий. Харшилтай, өндөр халуунтай болон халдварт өвчнөөр өвдсөн хүнд вакцин тарихгүй. Бүрэн эмнэлгийн үзлэгт хамруулсны дараа шийднэ гэдгийг ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа хэллээ.
Өнөөдөр манай улс хүлээн авсан 150 мянган тун вакцинийг нэг хүнд хоёр тун хийнэ гэж тооцоход 75 мянган хүнийг дархлаажуулах боломжтой. Эхний тунг хийснээс 21-28 хоногийн зайтай 2 дахь тунг хийнэ. Үүнээс хойш 14-өөс дээш хоногийн дараа дархлаа үүснэ гэсэн мэдээлэл бий. Шинэ вакцин тул хүний биед хэр хугацаанд дархлаа тогтоох тухай судалгаа хийсээр байна” гэлээ.