“Байгальд ээлтэй сургууль, цэцэрлэг” болзолт уралдаан зарлалаа

Нийслэлийн Байгаль орчны газар, Нийслэлийн Боловсролын газар хамтран “Байгальд ээлтэй сургууль, цэцэрлэг” болзолт уралдааныг зарлалаа. Тус уралдаанаар нийслэлийн ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийн экологийн боловсролыг дээшлүүлэх, хамт олны бүтээлч хандлагыг нэмэгдүүлэх, төлөвшүүлэх, хамтран ажиллах боломжийг бүрдүүлэхэд зорьж байна.

Шалгуур:

  • Сургалтын байгууллага экологийн боловсрол олгож буй байдал;
  • Дэлхийн усны өдрийг "Ус ба Энх тайван" уриан дор тэмдэглэн өнгөрүүлсэн байх;
  • Усны газраас зарласан "Хөх тууз” аяныг дэмжиж ажиллах;
  • Олон улсын ойн өдрийг "Ой ба Инновац" уриан дор тэмдэглэн өнгөрүүлсэн байх;
  • Мод тарьж ургуулах, арчлах, туршилт танин мэдэхүйн сургалт зохион байгуулж, үр дүнд хүрсэн байх;
  • Анги танхим, өрөө тасалгааны дотоодын агаарын чанарыг сайжруулах зорилгоор ногоон орчныг бий болгох олон нийтийн бүтээлч ажлыг хийсэн байх.

Хамрах хүрээ: Нийслэлийн есөн дүүргийн цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулиуд

Үргэлжлэх хугацаа: 2024 оны гуравдугаар сарын 11-нээс дөрөвдүгээр сарын 11 хүртэл /Шалгуур үзүүлэлт хангасан материалыг Нийслэлийн Боловсролын газарт дөрөвдүгээр сарын 4-ний өдөр хүртэл хүлээн авна/

Холбоо барих: Нийслэлийн Байгаль орчны газар 11-323780, Нийслэлийн Боловсролын газар 7011-3039

НИЙСЛЭЛИЙН БАЙГАЛЬ ОРЧНЫ ГАЗАР

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд tseneg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашигийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

*