ТҮЛЭГДЭЛТ ГЭЖ ЮУ ВЭ?

Галын дөл, хэт халуун шингэн, халуун уур, химийн бодис, цахилгаан гүйдэл, цацраг туяа гэх мэт хүчин зүйлийн нөлөөгөөр арьс болон арьсан доорх өөхөн эд, эрхтэн гэмтэхийг ТҮЛЭГДЭЛТ гэнэ.

Түлэгдэлт нь арьсыг хэр зэрэг хамарсанаас шалтгаалж дараах 3 зэрэг болгон ангилдаг.

Түлэгдэлтийн зэрэг

Арьсыг гэмтээсэн байдал

Илрэх шинж тэмдэг

1-р зэрэг буюу өнгөц түлэгдэлт

Арьсны өнгөц давхарга гэмтэнэ

  • Улайна
  • Бага зэрэг хавдана
  • Хорсоно

2-р зэрэг буюу хэсэгчилсэн түлэгдэлт

Арьсны өнгөц болон жинхэнэ арьс гэмтэнэ

  • Улайж хавдана
  • Цэврүү үүснэ
  • Өвдөнө

3-р зэрэг буюу гүн түлэгдэлт

Арьсны бүх давхарга гэмтэнэ

 

  • Улайна
  • Хавдана
  • Өвдөлтгүй
  • Арьсны өнгө өөрчлөгдөнө

 

АНХНЫ ТУСЛАМЖ

Аль ч хэлбэрийн түлэгдэлтийн үед үзүүлэх анхны тусламжийн зарчим :

  • Осол болсон газраас холдуулан түлэгдсэн хэсгийн хувцас, эд зүйлсийг яаралтай тайлж авна /бөгж, цаг, бүс гэх мэт/
  • Урсгал хүйтэн усан доор 10-20 минут байлгах
  • Гар доорх цэвэр материалаар боолт хийх
  • Өвдөлт намдаах эм уулгах
  • Шокоос сэргийлэх арга хэмжээ авах

 

ТҮЛЭГДСЭН ҮЕД ЯМАР АРГА ХЭМЖЭЭ АВАХ ВЭ?

Галын дөлд түлэгдэж байгаа тохиолдолд:

ЗОГС-ХЭВТ-ӨНХӨР гэсэн дарааллаар тусламж үзүүлнэ

ЦАХИЛГААН ТҮЛЭГДЭЛТИЙН ҮЕД:

  • Аюулаас холдуулна
  • Резинэн бээлий өмсөж цахилгаан салгана
  • Цахилгаан гүйдлийг салгах боломжгүй бол цахилгаан дамжуулахгүй зүйлээр хүнээ холдуулна /мод/
  • Тайвшруулна
  • Яаралтай эмнэлэгт хүргэнэ 

 

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд tseneg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашигийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

*