ХҮЧИЛТӨРӨГЧ ЭМЧИЛГЭЭ

Бид агаараас амьсгалж буй хүчилтөрөгчгүйгээр амьдарч чадахгүй. Уушигны өвчин эсвэл бусад эрүүл мэндийн эмгэгтэй хүн хангалттай хүчилтөрөгч авч чадахгүй байх магадлалтай. Ингэснээр амьсгал давчдах, зүрх , тархи болон биеийн бусад хэсэгт асуудал үүсдэг. 

Иймээс нэмэлт хүчилтөрөгч эмчилгээг цаг алдалгүй дараалалтайгаар авснаар хожмын хүндрэл, дагалдан гарах сөрөг байдлуудаас сэргийлэх хэрэгтэй.

Тодорхойлолт:

Хүчилтөрөгч эмчилгээ гэдэг нь аливаа эмгэг өвчний үед агаарын хүчилтөрөгч тухайн өвчтөий хүчилтөрөгчийн хэрэгцээг хангах бололцоогүй болсон үед цэвэр хүчилтөрөгчийг тусгай хэрэгслээр дамжуулан янз бүрийн хэмжээгээр өвчөний амьсгалж буй агаарт нэмж өгөн хүчилтөрөгчийн хэрэгцээг хангадаг эмчилгээний үр дүнтэй арга юм.

Артерийн цусны хүчилтөрөгчийн ханамжийг сатураци гэдэг.

Заалт:

  • Амьсгал, зүрх зогсох, бүх төрлийн шокууд, хүнд гэмтэл
  • Артерийн цусны хүчилтөрөгчийн ханамж (сатураци) 90%-иас бага ( цус эргэлтийн архаг дутагдал, зүрхний олдмол болон төрөлхийн гажигууд, уушгины хатуурал, гуурсан хоолойн архаг үрэвсэл)
  • Хүчилтөрөгч эмчилгээ шаардлагатай хам шинж бүхий өвчнүүд
    • Амьсгалын дутагдал
    • Зүрхний дутагдал
    • Шок
    • Гуурсан хоолойн цочмог бачуурал
    • Нүүрсхүчлийн хийн хордлого
    • Мэс заслын дараах эрт үе
  • Артерийн цусны хүчилтөрөгчийн парциал даралт (Pa02) 60мм муб-аас бага байх

Эмчилгээний үр дүнг хянах

  • Хүчилтөрөгч эмчилгээний үр дүн ба цаашдын аргад шилжих хэрэгцээг артерийн цусны хүчилтөрөгчийн ханамжаар баримжаалан хянана. Артерийн цусны хүчилтөрөгчийн ханамжийг 88-аас 92%-д хүргэх бөгөөд доорх багажуудаар хэмждэг.
    • Суурин пульсоксиметр
    • Зөөврийн пульсоксиметр
  • Цусны хийн шинжилгээгээр артерийн цусны хүчилтөрөгчийн даралтыг үзэхэд 60мм муб-аас дээшилж байвал эмчилгээг үр дүнтэй байна гэж үзнэ.

Хүчилтөрөгч эмчилгээний хүндрэл

  • Хүчилтөрөгчийн хордлого (100% хүчилтөгөчөөр 24 цагаас илүү хугацаагаар амьсгалуулсан үед үүсэж болно)
  • Уушгины (сурфактантын гэмтэл, уушгины хаван, цулцан хоорондын хаван, завсрын эдийн цус харвалт, фиброз өөрчлөлт)
  • Уушгины сормууслаг эдийн хөдөлгөөн муудаж цэр салс ялгаралт муудах
  • Трахеобронхит
  • Дутуу нярай хүүхдэд нүдний торлогийн гэмтэл

Хүчилтөрөгч эмчилгээ хийхэд болгоомжлох зүйл:

  • Уушгины архаг бөглөрөлт өвчний (УАБӨ) улмаас амьсгалын архаг дутагдалтай байсан өвчтөнд амьсгалын дутгадал болж  хүчилтөрөгч эмчилгээ заалттай болохорд уг эмчилгээг хийхдээ хүчилтөрөгчөө гурав дахин бага тунгаар өгч эхлээд цаашид урсгалыг аажим нэмэгдүүлнэ. Энэ тохиолдолд хүчилтөрөгч өгч эхлэх үед амьсгал зогсож болох учир зохиомол амьсгалд шууд оруулах бэлтгэлтэй байх шаардлагатай

Нийтэлсэн: Apteka.mn

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд tseneg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашигийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

*