Наадмын өдрүүдэд гамшгаас урьдчилан сэргийлж ажиллахыг үүрэг болголоо

Баяр наадмын өдрүүдэд нийслэлийн нутаг дэвсгэрт тохиолдож болзошгүй гамшгаас урьдчилан сэргийлэх, бэлтгэл, бэлэн байдлыг хангах зорилгоор Нийслэлийн Онцгой комиссын дарга Д.Сумъяабазар гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн ангиудад дараах үүргийг чиглэл болголоо.

Үүнд:

  • Гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн ангийн бэлтгэл, бэлэн байдлыг хангуулан, байгууллагын үйл ажиллагаанд хяналт тавих 24 цагаар үүрэг гүйцэтгэх хариуцлагатай эргүүл, жижүүрийг томилох;
  • Байгууллагуудад томилогдсон хариуцлагатай эргүүл нь Улаанбаатар хотын Шуурхай удирдлагын төв болон нийслэлийн холбогдох удирдлагатай 2 цаг тутам холбогдож, мэдээ, мэдээллийг шуурхай хүргэх;  
  • Болзошгүй үерийн аюулаас урьдчилан сэргийлэх зорилгоор хүч хэрэгслийг тодотгон томилгоожуулж, бэлтгэл, бэлэн байдлыг хангах;
  • Баяр наадмын өдрүүдэд Туул, Тэрэлж, Хэрлэн гол дагуу амарч, аялж зугаалахад аюулгүй байдлаа хангах талаар сэрэмжлүүлэг мэдээ, мэдээллийг олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр иргэдэд хүргэх;
  • Онцгой комиссын гишүүд, Гамшгаас хамгаалах алба, Мэргэжлийн ангийн дарга нар зарлан мэдээллийн дохиог шуурхай хүргэх, холбогдох утсыг нээлттэй байлгах, хотоос гарсан тохиолдолд орлох албан тушаалтныг томилж, байгууллагын бэлэн байдлыг хангах, салбарын хэмжээнд болзошгүй аюулт үзэгдэл, ослоос урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулах;
  • Болзошгүй гамшгийн үед Гамшгаас хамгаалах алба, Мэргэжлийн ангийн үйл ажиллагааг уялдуулан зохицуулж, мэргэжлийн удирдлагаар хангаж, иргэдээс ирүүлсэн гомдол, саналыг хүлээн авч, шуурхай шийдвэрлэж ажиллах;
  • Гамшгаас хамгаалах албаны үндсэн чиг үүргийн дагуу 2022 оны долдугаар сарын 10-17-ны өдрүүдэд хүч хэрэгслийн бэлтгэл, бэлэн байдлыг ханган, шуурхай үүрэг гүйцэтгэх аваарын бүлгийг томилон, тусгайлан үүрэг чиглэлээр хангаж ажиллахыг үүрэг болгосон юм.

НИЙСЛЭЛИЙН ОНЦГОЙ БАЙДЛЫН ГАЗАР

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд tseneg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашигийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

*