Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Өнөө маргаашдаа нутгийн зарим газраар цас орж, салхи шуургатай байна.
Өнөөдөр буюу гуравдугаар сарын 04-ний 20 цаг
хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:
Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө баруун, төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, өдөртөө баруун аймгуудын нутгийн зүүн, төв болон зүүн аймгуудын нутгийн өмнөд, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр цас орно. Бусад нутгаар цас орохгүй.
Салхи: Ихэнх нутгаар баруун өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр, нутгийн зарим газраар секундэд 13-15 метр хүртэл ширүүсч, шороон шуурга шуурна.
Агаарын температур: Шөнөдөө Увс нуурын хотгор, Тэс голын хөндийгөөр 23-28 градус, Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Байдраг, Эг, Үүр, Сэлэнгэ, Халх голын хөндийгөөр 16-21 градус, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Орхон, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Онон, Улз голын хөндийгөөр 12-17 градус хүйтэн, Хангайн нурууны өвөр бэл болон говийн бүс нутгийн өмнөд хэсэг, цас багатай энгэр ээвэр газраар 4 градус хүйтнээс 1 градус дулаан, бусад нутгаар 7-12 градус, өдөртөө Увс нуур болон Дархадын хотгор, Тэс, Ерөө голын хөндийгөөр 10-15 градус, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр 6-11 градус хүйтэн, Хангайн нурууны өвөр бэл болон цас багатай энгэр ээвэр газраар 0-5 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 5-10 градус дулаан, бусад нутгаар 3-8 градус хүйтэн байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө ялимгүй цас орно, өдөртөө цас орохгүй. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 14-16 градус, бусад хэсгээр 10-12 градус, өдөртөө 5-7 градус хүйтэн байна.
БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө ялимгүй цас орно, өдөртөө цас орохгүй. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 7-12 метр. Шөнөдөө 14-16 градус, өдөртөө 5-7 градус хүйтэн байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө цас орно, өдөртөө цас орохгүй. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 7-12 метр. Шөнөдөө 15-17 градус, өдөртөө 6-8 градус хүйтэн байна.
2021 оны 03 дугаар сарын 05-09-нийг
хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:
5-нд баруун аймгуудын нутгийн баруун, говийн аймгуудын нутгийн зүүн өмнөд хэсгээр, 6-нд нутгийн хойд хэсгээр, 7-нд зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр цас орно. Салхи 6-нд нутгийн зарим газраар секундэд 13-15 метр хүрч ширүүсч, шороон шуурга шуурна. 6-наас ихэнх нутгаар хүйтний эрч суларч Увс нуурын хотгор, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 21-26 градус, өдөртөө 10-15 градус, Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий шөнөдөө 15-20 градус, өдөртөө 4-9 градус, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн баруун хэсэг болон цас багатай, энгэр ээвэр газраар шөнөдөө 1-6 градус хүйтэн, өдөртөө 6-11 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 9-14 градус хүйтэн, өдөртөө 1 градус хүйтнээс 4 градус дулаан байна.
Эх сурвалж: ЦУОШГ, Урьдчилан мэдээлэх хэлтэс