“Автомашингүй өдөр-2023” арга хэмжээг “Эрсдэлгүй-Эрүүл орчныг хамтдаа” уриан дор маргааш буюу есдүгээр сарын 23-нд 07:00-18:00 цагийн хооронд зохион байгуулна.
Энэ өдөр Сүхбаатарын талбай (Д.Сүхбаатарын гудамж, Их сургуулийн гудамж), Сөүлийн гудамж, Партизаны гудамж, Бөмбөгөр худалдааны төвийн уулзвар, Төмөрчний гудамж, Гэсэр сүмийн уулзвар, Самбуугийн гудамж, Анкарагийн гудамж, Бага тойруу, Бээжингийн гудамж, Энхтайваны өргөн чөлөөний Зүүн дөрвөн замын уулзвараас Баруун дөрвөн замын уулзвар хүртэлх автомашины хөдөлгөөнийг хязгаарлана.
Мөн Чагдаржавын гудамж, Элчингийн гудамж, Олимпын гудамж, Гэндэнгийн гудамж, Чингисийн өргөн чөлөөний Монголын хүүхдийн ордны уулзвараас Монгол шуудангийн уулзвар болон дотогш замуудын автомашины хөдөлгөөнийг есдүгээр сарын 23-ны 07:00-18:00 цагийн хооронд түр хугацаагаар хязгаарлах юм.