ДЭЛХИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГЫН “HEALTH FOR ALL” КИНО НААДМААС МОНГОЛ БОГИНО КИНО ШАГНАЛ ХҮРТЭВ

Дэлхийн эрүүл мэндийн байгууллага (ДЭМБ)-аас хоёрдахь жилдээ зохион байгуулсан “HealthForAll” кино наадамд 120 улсын 1300 орчим богино хэмжээний кино бүтээл оролцсоноос “Эрүүл мэндийн яаралтай тусламж” төрөлд Монголын алслагдмал нутагт (Ковид-19)-ын халдвараас урьдчилан сэргийлэх, тусламж үзүүлж буйг харуулсан Г.Баттулгын “Far Away” кино тусгай шагнал хүртэв.

 
Энэхүү кино нь ДЭМБ-ын эрүүл мэндийн үйлчилгээг бүх нийтэд хүргэх бодлого, үйл ажиллагаанаас гадна (Ковид-19)-ын халдвартай тэмцэх хүчин чармайлт, холбогдох заавар, зөвлөмжийг бодитоор хэрэгжүүлж, эрүүл мэндийн анхан шатны ажилтнууд алслагдмал бүс нутагт суурьшдаг, соёлын өвөө хадгалан тээж буй хүн амд хүргэж буйг тод томруун харуулсныг кино наадмын шүүгчид үнэлсэн. Түүнчлэн кино зохиол, найруулга, дуу дүрс мэргэжлийн өндөр түвшинд хийгдсэнийг онцлов. Кино наадамд оролцсон нийт бүтээлийн 40% нь (Ковид-19)-ын цар тахлын сэдэвтэй байсан байна.
 
Шагнал гардуулах ёслолыг 5 дугаар сарын 14-ний өдөр цахимаар зохион байгуулав. Шагнал гардуулсан ёслолын бичлэгийг HealthForAll холбоосоор үзэх боломжтой.

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд tseneg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашигийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

*