Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар тэргүүтэй төлөөлөгчид энэ оны 6 дугаар сарын 30-ны өдөр Британи Улсад айлчлав.
Төлөөлөгчид Британийн Лорд Канцлер бөгөөд Хууль зүйн сайд Алекс Чоктой уулзаж, хууль эрх зүйн салбарт хоёр талын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх боломжийн талаар ярилцав. Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар Монгол Улсын Засгийн газраас олон улсын санхүүгийн төвийг Монгол Улсад байгуулахыг зорьж буйтай холбогдуулан тус санхүүгийн төвд олон улсын стандартын дагуу Англи-Уэльсийн эрх зүйн тогтолцоог нэвтрүүлэхэд хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийлэв.
Түүнчлэн Сайд Х.Нямбаатар Монгол Улсын хууль зүйн салбарын боловсон хүчний чадавхийг бэхжүүлэх, олон нийтийн хуулийн боловсролыг нэмэгдүүлэх хүрээнд Британийн холбогдох хуулийн хүрээлэнтэй хамтарч ажиллах сонирхолтой байгаагаа илэрхийлэв. Британийн талаас эдгээр асуудалд дэмжлэг үзүүлэн хамтарч ажиллахад бэлэн буйгаа мэдэгдэв.
Мөн төлөөлөгчид Монгол Улсад гэр бүлийн дагнасан шүүх байгуулах Засгийн газрын зорилттой холбогдуулан Лондон хот дахь Гэр бүлийн шүүхэд зочилж, туршлага судлав. Түүнчлэн Британи улсад үйл ажиллагаа явуулдаг банк, санхүүгийн байгууллагуудын нэгдсэн холбоо болох “TheCityUK” байгууллагатай уулзалт хийж, Монгол Улсад олон улсын санхүүгийн төв байгуулахад хамтарч ажиллах боломжийн
талаар ярилцав.
Эх сурвалж. ХЗДХЯам